BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Р.Эмүжин: ***
Оруулсан Bataka Огноо: 2005-08-22 09:55:18 (10120 уншсан)

Даашинзны цэцэг гандах шиг уй гунигийг үзнэм
Дахиад ирэхгүй хавар цагийн бороо юутай дотно вэ
Сормуусаа эргэтэл цавчилдаг нүд минь нэг л зүгийг ширтэнэ
Сонгодог энэ зургийг бүтээгч нь хэн юм бэ Өнгө үнэр минь өнгөрсөн цаг дээр дурсагдахад
Өвдөлтийн минь хуудаснаа галт уул тодорно
Ганилант хийлийн цэгээн дусал бөмбөрүүлж
Гашуудалт аялгуу тоглолоо, цэцэгс үгүй цээжнээ
Даашинзны хормой дэрвэх хөнгөн итгэл төрөхүйд
Дахин дахин норгох намар цагийн бороо юутай уйтай вэ

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Р Энхтуяа /Эмүжин/ | Шинэчилсэн огноо: 2005-08-22 09:55:18 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2012-02-14 гоё шүлэг байна Танд амжилт хүсье
☕ Кофе авч өгөх