Шүлэг: Л.Хасар: Солонго Оруулсан Bataka Огноо: 2005-08-19 10:36:20 (10747 уншсан)
Бороо арилж
Би солонго атгаж төрсөн
Дэлхийг бүтээсэн
Долоон өнгө хоосон Өнгө болгоныг атгалаа гэсэн
Гар минь хоосон
Өнгө болгоноор дүүрлээ гэсэн
Нүд минь хоосон
Өнгө гэрлийн
Энэ орчлон хоосон
Би зэрэглээ атгаж төрсөн
Энүүхэнд уул харагдсан
Хүрье гэх маань хоосон
Энүүхэнд далай үзэгдсэн
Очъё гэх маань хоосон
Ирж яваа хүн байсан
Угтъя гэх маань хоосон
Буцаж яваа хүн байсан
Үдье гэх маань хоосон
Зүүдний шувуу
Зуудний өндгийг дарж буусан
Өглөө болоход буцсан
Сэтгэлийн нуур хоосон
Зүүдний хүлэг
Үүрээр нутаг руугаа гүйсэн
Хөх үүр шиг хүйтэнд
Хөрвөөсөн газар нь хоосон байсан
Зүүдний бүсгүй
Өглөө хадамд гарсан
Санааны тал хоосон
Би солонго атгаж төрсөн
Би зүүд атгаж төрсөн
Зүүд хоосон
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Л Хасар | Шинэчилсэн огноо: 2005-08-19 10:36:20 )
|
||