Дууны үг: Ү.Хүрэлбаатар : ШИВНЭХ ҮГС Оруулсан Bataka Огноо: 2009-09-30 21:31:44 (10232 уншсан)
Үг: Ү.Хүрэлбаатар
Ая: Б.Эрдэнэбат
Дуучин: Камертон
Өглөө болтол хүлээгээч
Оройжин цугтаа зугаалсан хайрын тэнгэр минь
Од гийхэд зүүдэнд уулзъя
Салхи нь саатам намуухан дөлгөөн үдэш минь Саран шингэтэл хүлээгээч
Сар жилээр бодогдох түүний минь царай
Сайхан нь үргэлж тодроод байх юм
Сайхан нь үргэж тодроод байх юм
Зүрхийг минь эзэмдсэн хайрт минь
Зэргэлээ мэт битгий замхраач
Бодлыг минь эзэмдсэн хайрт минь
Биенд минь үүрд шингэн уусаач
Шөнөжингөө хамтдаа зугаалсан үүрийн цолмон минь
Шивнэх үгийг минь сонсооч
Насаараа хамтдаа аялах орчлон дэлхий минь
Надтай бодлыг минь хуваалцаач
Өдөржин хамтдаа зугаалсан өдрийн наран минь
Өглөө болтол хүлээгээч
Оройжин цугтаа зугаалсан хайрын тэнгэр минь
Од гийхэд зүүдэнд уулзъя
Хэлээч хайрт минь хэлээч
Хэн нэгнийх биш зөвхөн чинийх гэж гэлээч
Хайрт минь зөвхөн чинийх гэж шивнээч наддаа
Биенд минь шингэн уусаач
Зүрхийг минь эзэмдсэн хайрь минь
Зэргэлээ мэт битгий замхраач
Бодлыг минь эзэмдсэн хайрт минь
Биенд минь үүрд шингэж уусаач
http://www.u-khurelbaatar.blogspot.com/
( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Ү Хүрэлбаатар | Шинэчилсэн огноо: 2009-09-30 21:31:44 )
|
||