Дууны үг: Ү.Хүрэлбаатар : Амин нүдэн Оруулсан Bataka Огноо: 2009-09-30 21:17:05 (12598 уншсан)
Үг Ү.Хүрэлбаатар
Ая Ч.Амаржаргал
Дуучин Ч.Амаржаргал
Давхраат алаг нүд чинь
Далдын гунигийг үргээнэ
Дасаж танилцсан бидэн хоёр
Даахин хайр аа санагалзана
Аз тохиосон алаг нүдэн
Амьрал хайрласан амин нүдэн Торомгор алаг нүд чинь
Толгодын цаанаас тормолзоно
Тором шиг аргамжаатай бидэн хоёр
Томоогүй явдлаа дурсана
Аз тохиосон алаг нүдэн
Амьрал хайрласан амин нүдэн
Янзаган алаг нүд чинь
Яаядаа гэтэл дэрвэлзэнэ
Янаглан дассан бидэн хоёр
Яргуй насаа зүүдэлнэ
Аз тохиосон алаг нүдэн
Амьрал хайрласан амин нүдэн
http://www.u-khurelbaatar.blogspot.com/
( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Ү Хүрэлбаатар | Шинэчилсэн огноо: 2009-09-30 21:17:05 )
|
||