Шүлэг: *** Оруулсан Bataka Огноо: 2005-08-11 09:39:22 (9063 уншсан)
Бороотойд гал бараадна
Норсон болгоноо мушгина
Нойтон чийгийг алдана
Хувцсанд нэвчсэн ус
Дурамжхан савирна Хуурай байхын хүслэнд
Дотроосоо тэд эгшинэ
Торсон нойтон бүхнийг мушгина
"Толгойгоо" мушгина
Толгойноос их ус дусална
******************************************
Тунгалаг горхинд
Шунгасан адуу
Тургилан ус уухгүй зогсоно
Одтой тэнгэр дотор
Гишгэсэн мэт эмээж
Омруугаа норголгүй эргэж цувна
Хүсэх мөртлөө эс ууж
Хөх мах нь чичирнэ
Өдөржин зоонд нь бударсан
Бузраасаа жихүүцэж
Өөрөөсөө тэд үргэнэ
Ус тунгалаг чигээрээ үлдэнэ
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Л Хасар | Шинэчилсэн огноо: 2005-08-11 09:39:22 )
|
||