Шүлэг: Л.Өлзийтөгс: Цаг хугацаанаас.... Оруулсан Bataka Огноо: 2005-07-30 12:46:07 (12606 уншсан)
Цаг хугацаанаас надад юу ч үлдсэнгүй ээ
Цагаан ч биш, хар ч биш болж орхив, би
Цаг хугацаанаас би юуг ч авч чадсангүй ээ
Царай зүсэнд минь зовлон ч биш, жаргал ч биш үлдэв
Тэнгэрийн зүг хараад хараад би тэнгэр болсонгүй
Тэвчин хүлцэж, сөрж зүтгэсэн хүн хэвээр л үлдэв
Амьдраад амьдраад амьдралыг дуусгаж барсангүй
Аяа, үхээд ч үнэнийг олохгүйгээ мэдлээ
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Л Өлзийтөгс | Шинэчилсэн огноо: 2005-07-30 12:46:07 )
|
||||