BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Чулуунцэцэг 	Батмөнх	 Шүлэг: Б.Чулуунцэцэг : Гурван бурхан
Оруулсан Bataka Огноо: 2008-05-19 21:35:50 (9968 уншсан)


Гараг ертөнцийн нэгэн зайд
Гар гараасаа хөтлөлцөн
Гайхамшигт нэгэн дууг дуулсан
Гурван бяцхан дүү минь

Хормын төдийд холдохдоо
Хоёр биенээ эрж хайдаг
Хонгор сэвлэг нялхаараа
Хоёр эрэгтэй дүү минь Хөхөрөн хөхөрөн дотроо санадаг
Хөтлөлцөөд алхахыг дандаа хүсдэг
Хөрст талын цэнхэр яргуй шиг
Хөөрхнөөс хөөрхөн охин дүү минь

Бариувчин дээл нь бүүр таархаа больсон ч
Багын дүрсгүйхэн зан нь хэвээрээ л байх
Ганцхан эгч наддаа та гурван дүү минь
Газрын элгэнд ургасан эрх гурван бурхан юм шүү

                    2000.05.25  



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Батмөнх Чулуунцэцэг | Шинэчилсэн огноо: 2008-05-19 21:35:50 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх