BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Чулуунцэцэг 	Батмөнх	 Шүлэг: Б.Чулуунцэцэг : Дүү минь
Оруулсан Bataka Огноо: 2008-05-19 21:14:28 (31616 уншсан)


    l
Дэргэд унтах дүү минь
Дэндүү амгалан нойрсох юм
Ийм хөөрхөн амьтныг бурхан надад өгсийм чинь
Эвий нь байлгүй яах юм бэ, би дүүгийнхээ
Нүд, шүд бас хөмсөг сормуус нь
Эгээ л би өөрийгөө харж байгаа юм шиг
Ийм адилхан төрүүлсэн  ижийтэй болохоор
Эгч нь байлгүй яах юм бэ, би дүүгийнхээ         ll

Эцгийн минь халуун цусанд
Эгчээсээ хойно урсаж ирсэн амь минь
Ээжийн минь алтан хэвлийд
Эгчээсээ хойно ургаж ирсэн цэцэг минь
Саглайж дүнхийсэн модноос
Соёолж ургасан мөчир минь
Саальтай дээлийн хормойноос
Салаалж урссан горхи минь  

        Ill
Гол болон чимээгүйхэн урсаж одвол
Эгч нь эрэг болон хашиж өгнө
Говь болон чимээгүйхэн шуурч эхэлвэл
Эгч нь элсэн ширхэг болж хүч нэмнэ
Тэнгэрт чи минь од болвол
Тэрүүхэн хавьд чинь би бүдэгхэн гийнэ
Газарт чи минь цэцэг болвол
Гарцаагүй тэнд ч гэсэн би байж л байна, дүү минь

                    2006-08-07        



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Батмөнх Чулуунцэцэг | Шинэчилсэн огноо: 2008-05-19 21:14:28 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2012-09-09 SHN SHULEG BNAAA
☕ Кофе авч өгөх