Шүлэг: Б.Чулуунцэцэг : Хоёр нуур Оруулсан Bataka Огноо: 2008-05-13 10:27:16 (8605 уншсан)
Алтан овоог нар зөв тойрч
Зэгст, Дагшин хэмээх хоёр
нуурын хөвөөнд үдлэхдээ…
Хоёр нуурын залгаа
Дуулж уулзах юм
Хоёр нуурын халгиа
Уйлж салах юм
Хувь заяаг нь зааглан ургасан
Хулс зэгс нь өмөлзөн өмөлзөн найгах юм
Хумхын тоос шиг нарийхан жимийг
Хун цэн нь ганганан ганганан гатлах юм
Дөлгөөн мяралз юу гэнэ
Дөрвөн цагийг өртөөлж халги юу гэнэ
Санан санан тэмүүл юү гэнэ
Сар нарыг бүүвэйлж насла юу гэнэ
Хоёр нуурын залгаа
Дуулж уулзах юм
Хоёр нуурын халгиа
Уйлж салах юм
2003.08 Батмөнхийн ЧУЛУУНЦЭЦЭГ
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Батмөнх Чулуунцэцэг | Шинэчилсэн огноо: 2008-05-13 10:27:16 )
|
||||