Шүлэг: Хайр Оруулсан Bataka Огноо: 2005-06-08 09:41:49 (8587 уншсан)
Зүүдэнд миний дандаа үзэгддэг
Зүрхэнд минь зөнгөөрөө ургасан
Хайр хэмээх тэрхүү нандин цэцгийг
Холын холд үлдээд хоцорсон
Хонгор чинийхээ ариухан сэтгэлд
Хайрын илрэл болгон ургуулахсан Тэгвэл хоёулаа тэр цэцгээ
Тэнгэрийн хураар бус
Тэнгэрлэг хайрынхаа дусал бүхнээр
Тэтгэж түүнийгээ амилуулах юм шүү
Тэр л цагт чи бид хоёр
Тэнүүн орчлонг цугтаа туулна
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2005-06-08 09:41:49 )
|
||