Ерөөл магтаал: Шинэ жилийн мэндчилгээний үгс - 5 Оруулсан Bataka Огноо: 2010-12-27 03:53:00 (12721 уншсан)
Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил айсуй
Их хайр,жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулан шинэ он ирлээ... сайхан баярлаарай, аз жаргал хүсье !!!
( Сэтгэгдэл бичих? | Ерөөл магтаал | Магтаал Ерөөл, | Шинэчилсэн огноо: 2010-12-27 03:53:00 )
|
||