BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Бусад 		 Шүлэг: Отгон-эрдэнэ
Оруулсан Bilguuntuvshinjargal Огноо: 2026-11-02 00:17:22 (229 уншсан)

Орчлон ертөнц тоонот тэнгэрийн дор 
Орь ганцаар зүрхэнд минь орших
Тэнгэрийн хишиг зүрхний эгшиг
Тэвэрт багтах ганцхан од
Гийх дулаан нарны илч
Гүйгүүл алдуул сэтгэлийн эзэн минь
Олны дундаас зүрхийг минь булааж
Оволзон долгилтол булиглуулан
Найрын дуу шиг цангинасан
Нандин насны учрал минь
Ээвэр газрын урьд яаран
Элэг зүрхэнд минь нахиалсан
Ранжин шар яргуй минь
Дэрвэх сэтгэлийн хуйлраанд
Эргэж тойроод л өнгөрсөн
Эгэлгүй нэгэн тохиол минь
Наддаа чи минь ахиад нэг ирвэл
Нар тэвэрсэн шиг л явна даа би
Энгэртээ намайг ахиад нэг тэвэрвэл 
Энэ л зүрхэнд хайрлуулахыг хүснэ дээ би

Билгүүнтүвшинжаргал

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2026-11-02 00:17:22 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх