Шүлэг: Тэмүүлэн : Цэцэгсийн хүрээлэн Оруулсан Temuulen Огноо: 2026-11-01 20:50:13 (250 уншсан)
Цэцэгс цэцэгсийн дундаа
Чи хамгийн төгс нь юм
Анхилам сайхан үнэрийг тань
Юутай ч хоршуулж хэлэмгүй
Сарны гэрэл мэт төрөхийг чинь
Юугаар ч зүйрлүүлж барамгүй
Тийм л төгс юм байна
Бурхан хамгийн сайханыг
Хамгийн гоёмсог нь гэж хэлүүлэхийн тулд
Бүрэнхий шөнийн тэнгэрт
Гялалзан дэлбээлэх ганцхан үүргийг өгчээ
Олон хоногийн өнгөнд бус
Ганцхан агшны гайхамшигт амьдрах гэж
Оддын гэрэл дор намуухан дэлбээлэн
Орчлонгийн нууцыг өгүүлнэ гээд
Харах нүдэнд нь үлдээж хоцроох биш
Хорвоогийн сайхныг зүрхэнд нь мэдрүүлэхээр
Энэ хорвоод ирсэн мэт
Oxypetalum Epiphyllum чи
Сарны гэрэлд цагаан дөл мэт асаж
Ногоон навчисын дундаас од мэт гялалзан
Төгс төгөлдөрийн чимээгүй дүр төрх болсон юм
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2026-11-01 20:50:13 )
|
||