Шүлэг: Н.Марал-Үжин : Насны ханьдаа бичих шүлэг Оруулсан Bataka Огноо: 2025-10-28 23:16:58 (6252 уншсан)
Хүчлээд гардаггүй хүслийг чинь үргээж болдоггүй
Уурыг чинь урсгаж болдоггүй нулимсыг чинь үнсээд би аргадъя.
Хүний хүн болсон чамд.
Хүлээсэн сэтгэлээ
Хүлэгдсэн итгэлээ хүндэлсэн бодлоо
хүлэг мориндоо тээж.
Хүрэх газартаа хүрээсэй гэж хүслээ шивнэнэ би
Хайрын харцанд чинь итгэж
Харуусал гунигаа би мартаж
Хаширсан сэтгэлээ би эдгээж
Хаашаа ч юм бэ хамаагүй хамт явъя.
Түмэн бодол дундаа төөрч явахад минь
Түр ч гэсэндээ мартуулж
Түрхэн зуурдынх ч гэсэндээ
Түүнтэйгээ ирээдүйгээ төсөөлнө.
Атгахан зүрхэнд минь
Айхтар том өвчин
Алаг хорвоод өнгө нэмэх гэж ирсэн юм болов уу?
Ая дуу нэмэх гэж ирсэн юм болов уу?
Аль эсвэл адил айдас нэмэх гэж ирсэн юм болов уу?
Чиний минь булбарай уруул над руу
Чамаар л дутаж байна гэх шиг
Чаг чаг хийх цаг хүртэл
Чамайг минь сануулах шиг.
Чамин эрдэнэ хүртэл
Чиний минь энхрий харцанд гундах шиг
Нахиалсан навчис хүртэл
Намайг чамд хайртайг илэрхийлэх гэсэн мэт
Намираа бороо хүртэл
Намайг чамд ойртуулах шиг
Нандин дурсамж бүр минь
Насан туршид минь үлдэг.
Хол зай түр зуурынх.
Ховсдож байна. Чи намайг
Хоромхон ч гэсэндээ чинийхээ үнэрийг
Хорвоогоор нэг хайж байна.
Амьдралын минь аялалд надтай цуг гараач.
Алдрайхан хүүхэд насыг минь эргүүлж надад авчирч өгөөч.
Алдаа оноотой минь намайг хайрлаач.
Алдах вий дээ гэсэн бодлыг минь
Аадар бороо шиг
Алга болгооч алдмааргүй байна. би чамайг
Харамсмааргүй байна. Дараа нь би
Хайрламаар байна. Амьдралын туршид
Насан эцсийг надтай дуулаач
Найман ханатай гэртээ
Найман хүүхдээ тойруулаад
өгсөж уруудах амьдралдаа надтай төгсгөөч
Насны ханиараа чамайг сонгоё
Намар болгон найр хийе хоёулаа
Настай буурайнуудаараа магтуулж
Нартад хоёулаа амьдаръя.
Зохиолч:Н.Марал-Үжин
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2025-10-29 09:18:40 )
|
||