BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Баттуяа 	Ц	 Шүлэг: Ц.БАТТУЯА: НАМАР
Оруулсан Bataka Огноо: 2014-08-27 20:14:11 (10608 уншсан)

Надаас урван одох зуны
Хэлж зүрхлээгүй үгсийг намар гэнэ
Над руу шунан тэмүүлэх өвлийн
Хачин нууцлаг санаашралыг намар гэнэ

Намайг хоргоосоор байгаад алдсан хаврын
Нандигнан хадгалсаар яваа хайрыг намар гэнэ
Надад халдаж зүрхлэлгүй халгах уйт цагийн
Наалинхай хонгор аалийг намар гэнэ

Нулимсыг минь даган шиврэх борооны

Нууж залгисан санаа алдалтыг намар гэнэ

Инээдийг минь тандан будрах цасны

Итгэж шивнэсэн үгсийг намар гэнэ

Учирч амжаагүй нэгэндээ

Сараар шивнүүлсэн үгсийг минь намар гэнэ

Уулзаад хагацсан түүндээ

Салхиар илгээсэн уучлалтыг минь намар гэнэ

Ц.Баттуяа 2014.08.27



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Ц Баттуяа | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:12:41 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2014-09-26 Сайн байна
2014-09-06 Хөөрхөн бичдэг охин байна. Авьяасаа хөгжүүлээрэй, сайн уншаарай
☕ Кофе авч өгөх