BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Бусад 		 Шүлэг: ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭН
Оруулсан Bataka Огноо: 2013-02-09 14:26:19 (8753 уншсан)

Хан хурмастын ээлжлэх улирлын эхэн

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн

Хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр

Хүн бүхний магнай тэнийсэн өдөр

 

Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлсэн

Ээж аав ард олондоо хүндлэгдсэн

Идэр залуу малчны эрхэмсэг өргөөнд

Их монголын төрийн түшээд заларсан

Гэрэлт хорвоогийн наран ээсэн өдөр

Гэгээн түмний сэтгэл гийсэн өдөр

Удам дамжсан монголчуудын ургийн өдөр

Улсын сайн малчин тодорсон өдөр

 

Ирэх жилийн өнгийг өргөөндөө ёсолсон

Ирээдүй цагийн аясыг сэтгэлдээ ургуулсан

Хангай дэлхийдээ алгаа хавсран залибарсан

Хамаг монголчуудын билгийн сайн өдөр

 

Санаа ариусаж бие хөнгөрсөн

Салхигүй налгар хаврын өдөр

 

 

Та бүхэндээ сар шинийн мэнд өргөн дэвшүүлье

сайхан шинэлцгээгээрэй.

Б.Эрдэнэцог



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2026-02-09 13:30:39 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх