BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Р.Эмүжин : Цахлай хөөрч...
Оруулсан Bataka Огноо: 2005-10-11 11:36:39 (10242 уншсан)

Цахлай хөөрч
Цаана нь хэдэн завь. . .
Цонхны шилнээ миний дүрс
Цонхигор, ганцаардуу, бас нүцгэн
Ангир шувуу өнчрөм
Арлын тэнгэр алга дарамхан Санаа алдахад
Санчигны үсэнд сар нь өлгөгдчихөөд
Сандруухан бөнжигнөдөг
Цахлай далавчаа дэвэхийн тоолон
Цаг хугацаа энд
Олон хөлт наймаалж мэт
Биеэ хураан атирдаг.
Нүүхэд гээгдсэн эд зүйлс мэт
Нүдэн чинээ том дуслууд унаган
Бороо асгарахад
Бодол минь нутгийн зүг
Буухиалж одно
1999.10.29.

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Р Энхтуяа /Эмүжин/ | Шинэчилсэн огноо: 2005-10-11 11:36:39 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх