BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Р.Эмүжин : Бүсгүй хүний зөөлөн үнэр
Оруулсан Bataka Огноо: 2005-10-11 11:32:02 (13280 уншсан)

Бүсгүй хүний зөөлөн үнэр
Бүдэг сарны доогуур
Шувуу нисэх шиг нэлхийхэд
Шугуйн гүнд хуурай мөчир хугарах нь
Шуудангийн хайрцагт захидал унах шиг
Яаруу сонсогдоод Яг л хаврын бороо шиврэх шиг
Сэтгэл эзэнгүй гунигаар дүүрч
Өндийхийн зуур
Өвөр дүүргэн асгарч
Өлөн өвсний эмзэглэл
Өр зүрхэнд чимээлнэ
Р.Эмүжин :
Бүсгүй хүний зөөлөн үнэр
Бүдэг сарны доогуур
Шувуудтай хамт нисэн одоход
Энгэр нэвт дурсамж
Энэ газрын шорооноо
Эвхэрч хоцорно.
2001.04.16.

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Р Энхтуяа /Эмүжин/ | Шинэчилсэн огноо: 2005-10-11 11:32:02 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх