BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б. Ичинхорлоо : Эх нутаг
Оруулсан Bataka Огноо: 2005-10-11 11:21:51 (10577 уншсан)

Цав цагаахан навчис тэнгэрээс хагдарч
Хуучин гутлын уланд чихрана
Цас орж байна гэж намайг тэнэглэхэд
Хэнэггүйхнээр хүмүүс толгой дохино
Тэс хөлдүү моддын мөчирт
Даль хумин болжмор чичирч Зовлонт эх нутгийнхаа тухай
Золгүй тэнүүлч гиюүрэн дуулна
Энд би оршуулгын газар шигээ дасаж
Элгээ өмлөн хоромхон чулуужна
Хуучин танил шиг элэгдмэл саран
Хувхай мөчирт гэрлээ унагаж
Хилэгнэл харууслын дуун
Хэрээ мэт айсуй
Цөөхөн байгаасай гэмээр яг ийм орой л
Цөмөөрөө үргэчихлээ шүү,сэтгэлийн хун шувууд
1991


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Б Ичинхорлоо | Шинэчилсэн огноо: 2005-10-11 11:21:51 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх