BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б. Ичинхорлоо :Уул Ноёны шүлэг
Оруулсан Bataka Огноо: 2005-10-11 11:21:03 (15374 уншсан)

Үзүүргүй цагаан зэрэглээн дунд
Өнчин завь шиг дайвалзах
Өө, миний Ноён уул
Аав та хоёртоо би
Адилхан л яарч ирлээ Наддаа зовохдоо ижйй минь
Тандаа цацал өргөдөг
Намайгаа санахдаа аав минь
Таныгаа харж тайтгардаг
Тэнгис цагаан манан дундаас
Тэнгэр мөрлөж өндийсөн
Тэр, миний Ноён уул.
Наадмын морьдын тоосонд дарагдсан
Намхан уул даа, миний Ноён
Өвгөд минь хөөрхий, дэргэд нь зовлон ярьдаггүй
Өндөр уул даа, миний Ноён
Дайнч эрс агсам хүлгээрээ
Давж гараагүй тойрч гарсан
Тоосны үзүүрт гундсан аянчин
Тойрч гаралгүй залбирч буцсан
Сандуу цагаан зэрэглээн дундаас
Санаа алдаж өндийсөн
Сайхан уул даа, миний Ноён
Үзүүргүй цагаан зэрэглээн дунд
Өнчин завь шиг дайвалзах
Өө, миний Ноён уул
Хүлээж л суугаа аав шиг минь
Хүдэн дундаас саравчилна уу.
1992

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Б Ичинхорлоо | Шинэчилсэн огноо: 2005-10-11 11:21:03 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2011-02-19 Тvvхийн дурсгалт мянган булш Хараагийн ноён уул эртний дээдсийн vед Монголын язгууртны Ноёхон аймаг энд нутаглаж байснаас ийм нэртэй болжээ.<br />
Мєн Монголчуудын євєг Хvннvгийн vеэс эхлэн ихэс ноёдын шарилыг тойглон оршуулсан учраас зэргэлдээх уулсаас илvv хvндлэн Ноён уул гэж нэрлэсэн гэлцэнэ. Монгол Оросын тvvхч эрдэмтэд Ноён уулын Хvннvгийн булшийг судалж олон чухал нээлт хийснээр Ноён уулын нэр алдар дэлхий дахинд тvгсэн билээ.<br />
☕ Кофе авч өгөх