Шүлэг: Тоост орчлонгийн найранд Оруулсан Bataka Огноо: 2005-08-26 16:53:42 (9139 уншсан)
Тоост орчлонгийн найранд оройтосхийгээд ирээ юу
Тосож угтаагvй амраг хvнийх болсон байлаа
Тоолж өсөх насанд төөрч ирсэн хайр минь
Тооноо тулсан амьдралын тань тотгыг мөргөөд буцлаа Сvvдэрт орчлонгийн найранд сvvлдэсхийгээд ирээ юу
Сvй болзоогvй амраг бусдынх болсон байлаа
Бодол хөглөх насанд гуниг тээсэн хайр минь
Босгож барьсан гэрийн тань босгонд бvдрээд буцлаа
Өнгөт орчлонгийн найрыг өндөрлvvлсхийгээд ирээ юу
Ерөөл хэлцээгvй амраг өрөөлийнх болсон байлаа
Өвөр ханьсах насанд өдөлж ирсэн хайр минь
Өрхөө татсан амьдралын тань vvдэнд төөрөөд буцлаа
Хаяа тэлсэн амьдралын хатавчийг бараадаад яах вэ
Хана тусгаар жаргалыг хажуунаас догдлоод яах вэ
Yрээ өсгөсөн амьдралын vvдэнд бvрэлзээд яах вэ
Өрх тусгаар жаргалыг өрөөлдєж цэнгээд ч яана вэ
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2005-08-26 16:53:42 )
|
||||