BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Чамайг мартахгүй
Оруулсан Bataka Огноо: 2005-08-25 18:37:48 (9348 уншсан)

Намуухан эгэлхэн дvрээрээ чи минь
Зvvдэнд минь vзэгдэх сайхан ч
Надад олдоогvй хайр чинь хvнийх болохоор уйлмаар
Зvсийг чинь vзэлгvй холхон явья гэтэл
Зvvдэндээ чамтай учраад баясан дурсдаг нь гайхмаар Yзэгдээд л өнгөрөх заяандаа даанч хоромхон учирсан
Yйлийн vртэй дурлалаа чамаас би нуусан болохоор
Yнэндээ би чамдаа гомдохгvй юмсан гэж бодовч
Yзэг цаас нийлvvлж хичнээн ч удаан гуниглав даа
Зvрх тархиндаа захирагддаг хvн л болж төрснөөс хойш
Зvvдэн буурал хорвоог хайргvй туулна гээд яах вэ
Зvсрэх уяхан борооны надад анзаарагдах эгэлхэн уянга
Зvрхний минь гvнд нууцлагдсан
Даруухан дvрийг чинь мартахгvй
Надад ахиад олдохгvй мөртлөө
Намар оройн бороо шиг гуниг өвөрлөсөн дурлалаа
Нутаг нугын цэцэгсээс нуун байж илчилснийг
Нартад ганцхан чи минь насандаа тунгааж ойлгоорой

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2005-08-25 18:37:48 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2006-02-21 zohiogch hen be. nileen huuchnii shulgiig huulaad bichchihsen baih shig. shuleg bichihdee zohiogchiig n bichij baigaachee gej zuvlumuur baina. uuruu bichen um shig l huulaad bcihchih umaa ta nar
☕ Кофе авч өгөх