Шүлэг: Б.Лхагвасүрэн: Булшин дээр минь ирээрэй Оруулсан Bataka Огноо: 2005-08-25 13:20:01 (10449 уншсан)
Би үхэж - намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина Мартсан бvхний сүүлд
Мартаагүй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана
Хагацалд сүүмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана
Хайртай байж дээ үнэн байж . . . гэж
Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Бавуугийн Лхагвасүрэн | Шинэчилсэн огноо: 2005-08-25 13:20:01 )
|
||