BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар: Нүдэн нуур
Оруулсан Bataka Огноо: 2005-08-24 18:11:56 (12606 уншсан)

Нүдэнд багтаж ядах
Нүдэн нуур
Шувуугаа нисэхэд
Нуур цочин
Домог гиншинэ Нэгэн бүсгүй
Нуурын толионд
Өөрийгөө харан
Дуу алдахад
Шувууд үргэнэ
Манан . . .
Тэр бодлынхоо
Манан буусан
Нуурын мандлаас
Төөрч явсан
Хайраа олж
Их хайраа
Нууранд унагахад
Долгисын аясаар
Амраг эвдэрнэ
Намар орой
Аргаа барсан бүсгүй
Ангиртай нуурнаас
Амрагаа харамлаж
Ус руу үсрэхэд
Тэр тэнгэрт живж
Нүдэн нуур цалгиж
Нулимс нь тэнгэрт дусав

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Л Хасар | Шинэчилсэн огноо: 2005-08-24 18:11:56 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2014-04-28 Ene nuden nuur gj yg bdg ymuu? Haana baidag ym bol
☕ Кофе авч өгөх