BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Ганцхан дурлах гэсэн юм
Оруулсан Bataka Огноо: 2005-08-22 09:34:12 (8724 уншсан)

Дүгрэг саран мэлтийсэн намрын тэргэл шөнөөр
Дүрийг чинь би сэтгэлдээ нууцхан зураглаж явах юм
Даамай залуу насаа нэгэн хөгөөр хөглөөд
Дахин олдохгүй амьдралдаа ганцхан дурлах гэсэн юм
Хоногийн газраас чи минь сэтгэлд тодроод ирэх юм
Хосолж хөтөлсөн морьд үүрсэн янцгаах үүрээр
Унаган нутгийн охид шиг цэцэгсийн дэлбээ инээлгэж
Учрахын төлөө би ганцхан дурлах гэсэн юм
Намрын шаргал модод зүрхэн навчсаа гөвөхөд
Нуурын шувуудаа буцахад нь хуураар аргадаад үдэх юм
Үеийн олноос нуугдаж болзсон мөч бүхнээ
Үгүйлэхийн төлөө би ганцхан дурлах гэсэн юм

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2005-08-22 09:34:12 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх