BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Дулмаа 	Шагдарын 	 Шүлэг: Ш.Дулмаа: Март даа намайг
Оруулсан Bataka Огноо: 2005-08-22 09:24:15 (12194 уншсан)

Март даа чи намайг бүр март
Магадлан дурсч санах хэрэггүй
Угтах ирээдүй жаргалтай сайхан ч
Учрах жаргал заяахгүй бол яана Сайн ч хүн, сайхан ч хүн гэж
Санан дурсан бодож явна, би
Надаас болж зовбол яана чи
Найдвар гэдэг баталгаа биш шүү дээ
Үзээгүй жаргалаас, үзсэн зовлон
Үнэндээ дээр байж ч мэдэх юм
Аз жаргалыг чинь зовлон болгож
Алаг зүрхийг чинь эзэмдэв үү би
Сайны ерөөл өргөн дэвшүүлээд
Салахын золвонгоор чамайгаа жаргаая
Ухаант нүдэнд чинь тунасан гунигийг
Улирах цаг мөч ариусгах болтугай
Март даа чи намайг бүр март
Маргааш би холын хол явна
Эргэж мөддөө би ирэхгүй шүү
Эгээрэл хүслээс чи салахгүй шүү
Хүсэл дурлалдаа шунан автагдаж
Хүний жаргалыг эвдэж би чадахгүй
Өрөөлийн жаргалыг хэвээр үлдээж
Өрөвчхөн зүрхэндээ нууцхан зовъё доо
Хэзээ чюм, хожмын нэгэн цагт
Хэрэх замын уулзварт тохиолдвол
Жаргал гэрэлтсэн царайг чинь хараад
Жамыг хүндэтгэж баярлах болноо, би

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шагдарын Дулмаа | Шинэчилсэн огноо: 2005-08-22 09:24:15 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2025-09-21 Хүрээ хүүхнүүд дууны шүлгийг хэлж өгнө үү
2014-04-01 Ш.Дулмаа-н ЭЭЖ гэдэг шүлгийг мэдэх хүн байвал хэлээд өгөөч.
2014-02-27 салахын зовлонгоор чамайгаа жаргааядаа.......... гоё2
2014-02-27 салахын зовлонгоор чамайгаа жаргааядаа.......... гоё2
☕ Кофе авч өгөх