BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Хүрэлбаатар 	Ү	 Дууны үг: Үггүй хайр : Ү.Хүрэлбаатар
Оруулсан Bataka Огноо: 2009-09-30 21:19:17 (15651 уншсан)

    Үг                       Ү.Хүрэлбаатар
Ая                       Ч.Амаржаргал
Дуучин               Ч.Амаржаргал


Хэлье гэвч хэлж болдоггүй
Хэнзхэн хайр гэж байх юмаа
Хүнийх биш минийх юм шиг ээ
Хүслийн дагина чи минь ээ
Ойртох тусмаа холддог орчлон
               Оройтох тусмаа нялхардаг хайр аа Өгье гэвч өгч болдоггүй
Үггүй хайр гэж байх юм аа
Өрөөлийнх биш өөрийн юм шиг ээ
Өргөлийн дуу чи минь ээ
Ойртох тусмаа холддог орчлон
              Оройтох тусмаа нялхардаг хайр аа
Авъя гэвч авч болдоггүй
Ангир хайр гэж байх юм аа
Аргадан мэлмэрэх нулимс шиг ээ
Алаг нүдэн чи минь ээ
Ойртох тусмаа холддог орчлон
              Оройтох тусмаа нялхардаг хайр аа
Үггүй гэвч үгүйсгэж болдоггүй
Үйлийн үр гэж байх юм аа
Үлгэр биш үнэн юм шиг ээ
Үзэсгэлэн гоо чи минь ээ
Ойртох тусмаа холддог орчлон
               Оройтох тусмаа нялхардаг хайр аа

 

 

http://www.u-khurelbaatar.blogspot.com/



( Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Ү Хүрэлбаатар | Шинэчилсэн огноо: 2009-09-30 21:19:17 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2013-04-16 ene duunii ugiig haij haij olloo goe duu shuu
☕ Кофе авч өгөх