BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Хулан 	Цоодол	 Шүлэг: Ц.Хулан : Намрын дунд сарын арван долоон
Оруулсан Bataka Огноо: 2005-07-29 16:42:35 (14716 уншсан)

Дуулах дуртай дуугий минь залгаж түрээд авдаг
Дуу шиг сайхан та чинь хэн хүний үр вэ?
Дун цагаан шүдээ яралзуулан инээчихээд
Духайсгээд ширтэх та минь хаанахын чиг Юндэн гөөгөө вэ?
Алиаласгээд эхэлсэн ардын дууны чинь нэгэн нугалаанд
Арван тавны маань саран тэргэлтээд л байна уу даа
"Амраг чинь болъё" гэж тань дээр хичнээн ч хүүхэн ирсийм бэ?
Азаар би өөрийг тань танихгүй яаж явсийм бэ?
Энгэр заамаар чинь сэвэлзэж салхилаад л байна уу даа
Эрвэлзэн суугаа надад товчилмооргүй харагдана
Эгшигт найрын өргөөнөөс хамтдаа харъя гэж хэлэв үү дээ
Эхнэртэй үгүйг чинь сонсохоос зүрхшээгээд байнам даа
Дугараа элбэг, найр алаг хорвоодоо
Дуулж л сууя хоёулаа, хүний сайхан үр ээ!
Дуулах уйлах хоёр маань тусдаа л хорвоо юм шүү дээ
Дуниартсан гоё харцанд чинь би жаргаж байгаад салъя даа . . .


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Цоодол Хулан | Шинэчилсэн огноо: 2005-07-29 16:42:35 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2012-12-25 үнэхээр сайхан
2012-04-03 denduu goy shuleg shuu gehdee suuliin 4 mur baidaggui biz dee
☕ Кофе авч өгөх