BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Энхтуяа 	Б	 Шүлэг: Б.Энхтуяа: Авралын сүм
Оруулсан Bataka Огноо: 2005-06-22 11:16:57 (11620 уншсан)

Хайтан ягаан цэцгэн дунд ч биш
Хан хурмастын оддын хотхонд ч бус
Халгай шарилж балар ойн гүнд
Хартан хортон илбэчин жилбэчний дунд
Үлгэр домгийн орд харшаас хувь илүү
Үнэнч дурлал ариун хайрын сүм байдаг юм Дээд тэнгэрийн галт аянга түмэн лууны сүрээр
Дэлхий ертөнцөд усан галавтай бууж ирэхэд
Тэнгэрлэг хайрын охин тэнгэр
Тэмцэл атааны дуулианаас ангид
Аялгуут шүлгийг сувд шиг хэлхэж
Алтан утсаар үйл урлаж
Амрагаа хүлээн жаргалтай суудаг юм

Балар хөвчийн зэрлэг араатан
Зусар орчлонгийн хорт могой
Ариун хайрын сүмээс эгшиглэх
Аялгуут ятгыг сонсож тэвчихгүй ч
Ханатуурга нь эрдэнийн чулууны гэгээтэй
Хаалга үүд нь ганцхан хүний зайтай...

Итгэлийн зулыг далдираах салхин үл нэвтэрнэ
Сэтгэлийн зоригийг мохоох гаслан үл учирна
Газарт ч биш тэнгэрт ч биш
Гаслангуй орчлонгийн хүслийн ойд
Зөн билгийн гайхамшигт авралын сүм бий
Зөрөг зам нууц жимийг нь ганцхан хүн мэднэ.

1993


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Б Энхтуяа | Шинэчилсэн огноо: 2005-06-22 11:16:57 )

☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2006-01-24 gobayaraa Энэ website-ийг битгий бузартуулаачээ. Гоо сайхан ба&nbsp;бузар муу нь хэзээ ч зохихгуй байна. Чи мэдрэлийн эмчид узуулэх хэрэгтэй юм бус уу!!!<br>
2006-01-24 gobayaraa Энэ website-ийг битгий бузартуулаачээ. Гоо сайхан ба&nbsp;бузар муу нь хэзээ ч зохихгуй байна. Чи мэдрэлийн эмчид узуулэх хэрэгтэй юм бус уу!!!
2006-01-24 gobayaraa Энэ шулэг надад Христэд итгэдэг хуний хувьд зарим нэг адилтгал байгааг харуулж өгч байна. Уунд: 1-р бадаг, - Есус бол хайрын сум бөгөөд та туунийг байгаль дэлхий, тэнгэр огторгуй, лам хувраг, сум дуганаас олж чадахгуй. Тууний хайр унэнч бөгөөд ариун. 2 - Тэр тантай уулзахыг хулээж байдаг бөгөөд гал усны галав юулсэн ч энэ нь Тууний хувьд аюул биш. 3 - Аливаа хорон муу бухэн Туунийг эсэргууцэж байдаг. - Тууний байдаг Тэнгэрийн улс нь эрдэнийн чулуугаар бутсэн байдаг (Библид бичсэн буй). Тийшээ орох&nbsp;хаалга нарийн ба зөвхөн хувь хүн итгэлээр ордог (Библид бичсэн буй). 4-р бадаг нь итгэлдээ унэнч хэвээр байхыг урамшуулан зоригжуулсан мэт байна. Есус &quot;Хун надаар дамжин Бурхан дээр очдог. Би бол зам, унэн ба амь.&quot; гэж хэлсэн.Энхтуяагийн бусад шулгууд ч маш таалагдлаа.&nbsp;Олон гоё шулэг цааш бичээрэй гэж хусье.
☕ Кофе авч өгөх