BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Холын холоос тэмүүлэн байх ...
Оруулсан Bataka Огноо: 2005-06-14 17:18:27 (8438 уншсан)

Холын холоос тэмүүлэн байх
Хонгор чамайгаан би яана
Холбож нийлэхгүй амьдрал байсан юм бол
Хос зүрхийг цохилуулж байсны учир ю вэ
Газарын холоос үгүйлэн байх
Гал халуун сэтгэлээн би яана Гарыг чинь мөнхөд атгахгүй юм бол
Гэгэлхэн сэтгэлээн холбосны учир юу вэ
Мөнхийн тэнгэрлэг амьдарлыг зөгнөж
Мөрөөдөл бүхэн минь чамруу тэмүүлсэн ч
Минийх болоогуй анхны минь хайр минь чи
Мөрөөдлийн бяцхан гүнж байж дээ
Аглаг холоос чамтайгаан би учирч
Амраг хайрийн сэтгэл үүсэгсэн ч
Амьдрал болоогуй анхны минь хайр чи
Аз жаргалын бяцхан хараацай байж дээ
Уярал хайраар дүүрэн харцыг чинь
Уянгат дуундаан би шингээнэ
Ялдам зөөлөн аашийг чинь би
Яруу найргийн мөрөнд мөнхлий
Гэгээ татуулсан мөрөөдлийг чинь
Гэрэлт амьдралдаан би биелүүлэе
Гэнэхэн хонгор чамайгаан би
Гэгэлзэх сэтгэлдээн мөнхөлж явъя

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2005-06-14 17:18:27 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх