Шүлэг: Улаанбаатартаа би Оруулсан admin Огноо: 2008-03-26 04:58:30 (8068 уншсан)
Хавар
Хаврын хавсаргатай өдрүүдэд
Хайрт ээждээ халамжаа үзүүлж
Хамгийн түрүүчийн таргийг зөөх
Хайртай хөвүүдийх нь нэг билээ л
Зун
Зуны сар зургаа биш болохооор
Зулзган үрээ зусланд гаргаж
Жаахан хонгор сэтгэлийг нь
Жаргалтай өсгөхийг хүсдэг билээ л
Намар
Насан залуу дүү нараа тойглож
Номын хэрэгт нь нэмэр гэж
Нас насандаа алдсан сургамжаа
Нэг л мэдэхэд хэлдэг билээ л
Өвөл
Өөрийн гэснээ өөд нь татаж
Өрөөл бусдад дэмээ үзүүлж
Өвлийн гурван сардаа би
Өөрийн ханьтайгаа өнөтэй жаргадагаа
Улаанбаатартаа би
Ухаан суусан үр билээ л
Усгал дөлгөөн эцэг билээ л
Уул шиг түшигтэй ах билээ л
Уяхан янаг амраг билээ л
bbayar75@yahoo.com
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:39:22 )
|
||||