Шүлэг: У.Мөнхбаатар: Чи Оруулсан Bataka Огноо: 2005-06-06 14:41:45 (8644 уншсан)
Салхиний үнэрээр чамайгаа олсон
Сархад хүртсэн ч чамайг бодсон
Гэнэтхэн чи минь л надаас одсон
Гэрэл гэгээ чамаас биш надаас холдсон
Чиний сэтгэл ямар байгааг би мэдэхгүй
Чамтай хамт байсан сайхан мөчийг санахгүй
Харанхуй нөмөрсөн айдас намайг бүрхсэн
Харин чи аз жаргалтайгаа надаас үргэсэн
Мөнхийн хайр гэж чи өөрөө хэлсэн
Магад 2-аа сална гэсэн чинь биелсэн
Зүрхийг минь аваад явсандаа чи
Зэрэглээ харсан мэт хаөсан би
Тэнгэрээс хур буусан мэт сэтгэлийг чи мэдэхгүй
Тэнэгхэн намайг оххиод одсоноо чи хэлэхгүй
Чанга чанга хашгирсан чиний төлөө
Чимээгүй чи ганцхан чи тэр л зүг явсан
Ундрал.Мөнхбаатар
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2005-06-06 14:41:45 )
|
||