BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Шинэ жилийн мэндчилгээний үгс - 4 ( мессэжний үгс )
Оруулсан Bataka Огноо: 2010-12-27 01:37:00 (47765 уншсан)

- Сэвсгэр цагаан цасан дээр сэргэлэн цовоо алхалж шинэ жилээ сайхан өнгөрүүлээрэй.

- Нандин хүсэл мөрөөдлийн биелэл нь таньтай хамт байг. Шинэ жилийн халуун мэндийг хүргэе

- Жилд ганцхан тохиох шинэ жилийн vдэш. Шинэ оны баярын мэндийг дэвшүүлье. ...
- Ганцхан чамтай л би бүжиглэмээр гайхамшигт шинэ жилийн үдэш.
Шинэ оны баярын мэндийг хүргэе

- Зулзган гацуурын үнэр шиг анхилуун цасан охин шиг чамдаа шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

- Халуун үнсэлт мэт дарсаа тулгаж шинэ оноо угтая

- Хэзээ ч мартагдашгүй шинэ жилийн үдэш хайрт чамдаа шинэ жилийн баярын мэнд хүргэе

- Шинэ оны хамгийн анхны нарнаас цацрах гэрэл гэгээ бид бүхэнд амжилт бататгаж,
алдаагаа засах ухаан, хүч өгөх болно.
Та бүхэндээ шинэ оны баяр мэндийг хүргэе.

- Шинэ бухний эхлэл шинэ жилээ шинэ хүн болж угтаарай

- Уулзсан бүхэндээ инээд бэлэглэж ирж буй шинэ жилээ урамтай золбоотой угтаарай

- Сэтгэл доторх зовлонгоо умартаж шинэ амьдрал эхэлж байна гэж
сэтгэл дүүрэн инээдээр шинэ оноо угтая

- Танан цагаан цас бударсан тансаг сайхан баяр ирлээ.
Шинэ жилийн баярын шижигнэсэн мэндийг хvргэе

- Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ.
Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн угтаарай.

- Хөнгөн аялгуу сэтгэл гижигднэм . Хүсэл мөрөөдөл ирээдүйг хөглөнөм.
Ирж буй шинэ оны баярын мэнд хvргэе

- Хууранд хөг, хайранд итгэл, хурмастад нар, хүмүүнд амжилт хэрэгтэй.
Шинэ жилийн мэнд хүргэе

- Мөнх ногоон гацуураа засаад мөрөөдөн хүлээсэн шинэ оноо угтая.
Шинэ оны баярын мэндийг хүргэе

- Жаргах нарны туяаг жаахан гараараа тоолон шинэ оноо хүлээх
энхрий бяцхан дүүдээ шинэ оны мэнд хүргэе

- Толгой ухаан 2-оор мөнгө хийж, тоолгүй өнгөрсөн нэгнийг эргэн хартал амьдарцгаая.
Шинэ оны баярын мэнд хүргэе

- Чимэглэн гоёсон ногоон гацууртай, ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ хамт шинэ оноо угтая!

- Цалин цагаан цастай, Цагаан сахалт өвөөтэй, Цайлган цасан охидтой,
Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

- Хүн бүхэн хийсэн бүтээснээ дүгнүүлэх шинэ жилийн баяр. Шинэ оны мэнд хvргэе

- Орчлон дэлхийд 12-р сар онцгой, 12-р сараас 31-ний өдөр oнцгой, 31-ний өдрөөс 00:00 цаг онцгой, Шинэ оны мэнд хүргэе!

( Сэтгэгдэл бичих? | Ерөөл магтаал | Магтаал Ерөөл, | Шинэчилсэн огноо: 2010-12-27 01:37:00 )

Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2016-12-15 Гоё юм байнаа
2014-12-06 их гоё юм
2012-12-22 их сайн гоё юм ааа
их гоё юмаа
2011-12-31 үнэхээр гоё шүлэгнүүд байна та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе
2011-12-30 gogg

2011-12-15 ok
2010-12-19 vneheer goyo goyo vgs bn dahiad ihiig oruulaarai

2009-12-26 Амжилт бүтээл нь гялабсан

Алдар суу нь бялхсан 2009 үдэж

Хосгүй баяраар дүүрэн

Ховор тохиолдлуудаар цалгих 2010 оноо

Амжилт бүтээл, аз жаргал аар дүүрэн угтаарай..

☕ Кофе авч өгөх