BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Зүйр цэцэн

Зүйр цэцэн үг 		 Зүйр цэцэн: Монгол ардын зүйр цэцэн үгс: Хүн
Оруулсан admin on 2011-03-01 17:00:37 (32040 уншсан)


Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил

Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон

Архичин хүн галзуу хүн адил

Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон

Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа

Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ

Хувьтай хүн
Хур борооноор

Хүн хоолоор
Хүлэг өвсөөр

Хүн хувцсаар
Мал хүчээр

Хүн хэлээр
Мал хөлөөр

Хүний хэрээр
Хүрээний тангаар

Хүнийг аргаар
Хүлгийг уургаар

Хуурамч хүн
Хуулиас аймтгай

Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил

Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай адил ажиггүй хэвтэхгүй адил

Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Үртэй хүн өндөгтэй шувуу адил

Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол
Ойн сармагчинтай адил


( Дэлгэрэнгүй... | 33 | Зүйр цэцэн | Зүйр цэцэн үг | )

Зүйр цэцэн үг 		 Зүйр цэцэн: Эрдмийг эс сурвал хэрэглэх цагт гэмших
Оруулсан admin on 2006-03-31 13:48:14 (14823 уншсан)

Эрдмийг эс сурвал хэрэглэх цагт гэмших
Эрүүл биеэ эс асарвал өвчин олсон цагт гэмших
Монголын эртний сургааль

Энэ ертөнцөд
Эрээд олдошгүй соёл бол
Эрүүл бие
Эрчилсэн булчин мөнөөс мөн. В.В.Маяковский

Өвчин мянга, эрүүл ганц. Л.Берне

Эмч хүн бол өвчтэй хүний эцэг, эрүүл хүний дотно нөхөр мөн. И.П.Павлов



( Дэлгэрэнгүй... | 3 | Зүйр цэцэн | Зүйр цэцэн үг | )

Зүйр цэцэн үг 		 Зүйр цэцэн: Зүйр цэцэн үгс 2
Оруулсан admin on 2005-09-01 15:04:05 (19231 уншсан)

Далайд оломгүй
Тэнгэрт баганагүй

Дөрвөн зүгт явах замаан
Дөт дөхөм болго
Найман зовхист явах замаан
Найртай дөхөс болго

Дээр дэвсэн
Дэргэд манасан тэнгэр

( Дэлгэрэнгүй... | 7 | Зүйр цэцэн | Зүйр цэцэн үг | )


Зүйр цэцэн үг 		 Зүйр цэцэн: Зүйр цэцэн үгс 1
Оруулсан admin on 2005-09-01 15:01:43 (22582 уншсан)

Ааш ихэдвэл хэрүүл эхлэх
Нар хүрээлбэл салхи болох

Алтан дэлхийг нар гийгүүлдэг
Ард түмнийг эрдэм гийгүүлдэг

Алтан нар унтрахгүй
Ард олон дуусахгүй



( Дэлгэрэнгүй... | 4 | Зүйр цэцэн | Зүйр цэцэн үг | )


☕ Кофе авч өгөх