Зөвлөгөө: Сайн аав болох 10 зөвлөмж
Оруулсан admin on 2013-08-08 13:41:18 (10806 уншсан)
Сайн аав байхын тулд хүүхдээ хариу нэхэлгүй хайрлахад л хангалттай. Гэхдээ та доорх зөвлөмжийг анхаарвал илүү сайн аав байж чадна:
Хүүхэдтэй болох асуудлыг аав ээжүүд хамтдаа шийддэг ч гэлээ, хүүхэд төрсний дараа түүнийг асрах, арчилах, хүмүүжүүлэх ажлууд нь ганцхан ээжийн үүрэг мэт буруу ташаа ойлголт байдаг. Тэгвэл аав ч гэсэн, хүүхдийнхээ амьдралд маш чухал бөгөөд том орон зайг эзэлдэг. Аав нь хүүхэдтэйгээ эрүүл, сайхан харилцаа тогтоож чадваас хүүхдийн хувь хүний хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ. Иймээс аавууд юуны өмнө хүүхдээ “дотроо хайрлаж явахаа” болих цаг нь иржээ. Дараа нь аавын хийх ёстой зүйлсийн бүгдийг нь аав өөрөө сурч болно шүү дээ…
1- Тайван байх
Хүүхэд заримдаа санаатайгаар, заримдаа санамсаргүйгээр аавынхаа үйлдэл бүрийг яг дуурайдаг. Сайн аав биеэ сайн барьж чаддаг байх ёстой бөгөөд хүүхдэдээ хэт их уурлахгүй, хашхирч гуугчихгүй, жаахан сахилгагүйтсэнийх нь төлөө томоохон шийтгэлийг оноохгүй байх хэрэгтэй. Хүүхэд тань ааваасаа яаж уурладгийг сураасай гэж та хүсэхгүй биз дээ?
( Дэлгэрэнгүй... |
0
|
Зөвлөгөө |
Бусад
|
)
|