BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг

Шүлэг 		 Шүлэг: Алтангэрэл: Гоо сайхан.
Оруулсан Bataka on 2005-04-11 11:44:29 (8521 уншсан)

Далдын дулаан намайг эзэгнэвч
Даанч би түүнийг нэрлэж мэдэхгүй нь.
Хаврын туяа ханаар минь гүйлдэвч
Халиун үнэрийг нь би хэлж мэдэхгүй нь.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Алтангэрэл: Монгол минь байна.
Оруулсан Bataka on 2005-04-11 11:43:11 (8336 уншсан)

Энэ орчлон дээр надад
Дэрлээд хэвтэх уул байна.
Мунгинагч өдрийн цаана
Хүлээгээд хоцорсон Монгол минь байна.

Нууцхан унагасан нулимсыг
Хатаагаад өгөх талын салхи байна.
Цээжинд багтаж ядах баярыг
Хуваалцаад эрхлүүлэх тод нар байна.


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Алтангэрэл: Би - зүүд.
Оруулсан Bataka on 2005-04-11 11:42:05 (8573 уншсан)


Намайг бодсон мөч бүрт чинь
Би чамайг бас санасан.
Намайг үгүйлсэн агшин бүрт чинь
Чамайг би дуудсан.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Алтангэрэл: Эрх чөлөө
Оруулсан Bataka on 2005-04-11 11:39:31 (8414 уншсан)

Тэнгэрийн хаяа хүрэн тэнийх
Тээж ядах сэтгэл минь
Тэвэрч яваа эрх чөлөө минь билээ л.
Шүтээн шүтээний дундаас
Шүлэг шүлгийн дотроос
Эрх чөлөөгөөр л гэрээ хийе, би!

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Ичинхорлоо: Нэргүй мөртүүд 4
Оруулсан Bataka on 2005-04-11 11:20:26 (9444 уншсан)

Амьдрал туршийн диваажин минь монголд байдаг
Амин насны хайр минь чамдаа байдаг
Хэзээний л сурсан зангаараа гэнэтхэн гуньдаг
Хэврэг биеийн минь төгсгөлийг үхэл отдог
Энэ цэнхэр тэнгэр амраг сэтгэлд дурладаг


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Ичинхорлоо: Нэргүй мөртүүд 3
Оруулсан Bataka on 2005-04-11 11:18:31 (10102 уншсан)

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *

Харамсаж чи гунихгүйн учир
Хайрласныг минь март
Үүрийн зүүд шиг гэнэхний учир
Үнссэнийг минь март
Өөр учрал орчлонд олон


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Ичинхорлоо: Нэргүй мөртүүд 2
Оруулсан Bataka on 2005-04-11 11:15:33 (8804 уншсан)

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Өлөн харцага шиг харцыг чинь танина
Өр зүрхний чинь нууц тайлагдахгүй
Хаврын сарыг би хүлээж тэсэхгүй
Хайртай гэдгээ одоо л хэлнэ


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )


Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо: Нэргүй мөртүүд 1
Оруулсан Bataka on 2005-04-11 11:13:43 (13846 уншсан)

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Цэл залуугийн гунигийг минь юу ч орлохгүй
Цэвэр ариун яг л шүүдэр мэт бардамхан гуниг
Хэн ч надаас булаахгүй агуу эх чөлөө
Хэзээнээс намайг эзэмдсэн аниргүйн суу алдар аа


( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо: СҮҮЛЧИЙН ШҮЛЭГ
Оруулсан Bataka on 2005-04-11 11:10:06 (10900 уншсан)


Дэлгэр залуу насыг тань
Хайрлаж явдагтаа сөгдье
Дэндүү гэнэн харцаа
Унагаж явдагтаа сөгдье


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо: ХӨХ ТОРГОН ЦАМЦ
Оруулсан Bataka on 2005-04-11 11:08:46 (11180 уншсан)


Хөх торгон цамцыг тандаа гэж оёогүй
Хөөрхөн харагдах гэж нууцхан боловч гоёогүй
Үдшийн саран хиртэхэд арааас тань би зовоогүй
Үүрийн цолмон бүдгэрэхэд зүүдэнд та үлдээгүй


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Ичинхорлоо: МӨРГӨЛ ШҮЛЭГ
Оруулсан Bataka on 2005-04-11 11:06:41 (9086 уншсан)


Бурхан минь надад хоолой хайрла
Буян нүгэл хоёрыг аргаданхан дуулъя
Гуниг гэж юу байдгийг ухаардаггүй хүн
Жаргаж яваагаа мэддэггүй


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Ичинхорлоо: ХҮСЭХИЙН ШҮЛЭГ
Оруулсан Bataka on 2005-04-11 11:04:06 (9511 уншсан)


Арсаж буй гал шиг дэврүүн
Урсаж буй гол шиг ариун
Сэтгэл хүснэм
Сэрж буй одод шиг хөхүүн
Сөрж буй зовлон шиг жихүүн
Итгэл хүснэм


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Ичинхорлоо: БОДОЛ
Оруулсан Bataka on 2005-04-11 11:02:17 (9255 уншсан)


Улирал бүхэн зун шиг биш дээ, ямар
Уйтай дуутай орчлонд цагийн өнгө солигдоно
Учрал бүхэн үүрдийн биш дээ, тавилан минь
Үйлтэй галтай сэтгэлд бодлын хүрд эргэлдэнэ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Ичинхорлоо: ӨЧИЛ
Оруулсан Bataka on 2005-04-11 11:00:39 (188711 уншсан)


Бүхий л төрөлд хувилж үзмээр санагдаж
Бүдэрсэн газрынхаа шороонд хайртай болчих юм
Задгайхан үгсийг минь чинйи харц номхруулдаг ч
Зөвхөн би л өөрийгөө хязгааргүйн эзэн шиг хаанчилж чадна

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Ичинхорлоо: АРВАН НАЙМАН НАС
Оруулсан Bataka on 2005-04-11 10:59:10 (9985 уншсан)


Аргадаж ирээгүй анхны хайр минь надад хатуурхаж
Арван найман насыг минь гэнэн, тэнэг гэж чамлачихаад
Хүлээтэй орчлонгийн нугачаан дунд толгой эргэтэл зэмлээд
Хүрдэт амьдралын харгуйгаар эргэж чиг харалгүй буцав

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Ичинхорлоо: ХӨӨМИЙ
Оруулсан Bataka on 2005-04-11 10:18:21 (11608 уншсан)


Хөх тэнгэр үүлсээн шилгээж сонссон
Хөх усан урсгалаа саатуулж чагнасан
Хөөмий
Бүүдэн тэнгэрийг цөмлөн шуугих
Бүргэдийн элгэнд тулж эгшиглэх хөөмийг

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Ичинхорлоо: НАМРЫН ДУУН
Оруулсан Bataka on 2005-04-11 10:16:16 (9473 уншсан)


Цармын цэцэг миний адил гуниглана
Цантай өвлийн дохио ойрхон байна
Ирэх хавар л дэндүү хол бодогдоно
Ижийдээ үнсүүлээд мордоё доо, тэнгэр өршөө


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Ичинхорлоо: ЭХ ОРОН
Оруулсан Bataka on 2005-04-11 10:14:30 (10681 уншсан)


Цэл залуугийн орь ганцхан хайр
Цээжний шарх мэт эмзэг анхны харц
Чөлөө алдуулж нисэх бяцхан шувуудын жиргээн
Цөмийг нь надад итгэж өгсөн Эх орон

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Шагнал
Оруулсан Bataka on 2005-04-09 19:28:09 (17099 уншсан)

Ээж минь намайг
Цагаан сүүгээрээ шагнаж
Эцэг минь намайг
Эсгий үнэгээр мялааж


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )


Шүлэг 		 Шүлэг: Б.Явуухулан : Шилийн богд уул
Оруулсан Bataka on 2005-04-09 19:21:37 (14022 уншсан)

Шилийн богд уул-
Сөнөсөн галт уул байна.
Шилийн богд уул-
Амилсан сайхан домог байна.
Шилийн богд ууланд
Сар хээр хонох юм
Шилийн богд ууланд
Сэтгэл хоргодон үлдэх юм.



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

☕ Кофе авч өгөх