BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг

Шүлэг 		 Шүлэг: Чи надад . . .
Оруулсан Bataka on 2005-08-29 14:17:48 (9062 уншсан)

Чи надад хайртай эсэхээ мэдэхгүй гэсэн
Чимээгүйхэн сууж, бүдэгхэн үгийг минь
Чих тавин чагнах л дуртай гэсэн
Чин үнэнийг хэлэхэд өдөржингөө
Чи хаана байсан бэ, ер харагдсангүй гэж шивнэдэг ч
Чи надад хайртай эсэхээ мэдэхгүй гэсэн

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Б.Мөнхдөл: Бороон дусал
Оруулсан Bataka on 2005-08-26 17:32:28 (9158 уншсан)

Нулимс шиг гуниг, тайтгарал дvvрэн
Над дээр чи дандаа урилгагvй ирдэг
Нуугдаж, эс нуугдаж тэнгэрийн дор би чамтай учирдаг
Нэг л мэдэхнээ чи надаас уйдсан юм шиг зугтдаг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Уйлсан учрыг минь бүү асуу
Оруулсан Bataka on 2005-08-26 17:20:22 (8498 уншсан)

Уйлсан учрыг минь бvv асуу
Удаан уйлахгvй мөд тайтгарна
Угтах ирээдvйн урт амьдралд
Уйлах өдрvvд бишгvй тохиох ч
Олон уйлахгvй одоо л би сайн уйлъя

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Би сэрүүн байна
Оруулсан Bataka on 2005-08-26 17:07:52 (8261 уншсан)

Зvрхний хоёр ховдлоор юvлэгдэх цустай хамт
Зөнтэй хайрын нулимс бас юvлэгдэнэ
Зvггvй харцтай бvсгvй минь чи намайг
Зvvдэндээ хардгийг би мэднэ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Тоост орчлонгийн найранд
Оруулсан Bataka on 2005-08-26 16:53:42 (9128 уншсан)

Тоост орчлонгийн найранд оройтосхийгээд ирээ юу
Тосож угтаагvй амраг хvнийх болсон байлаа
Тоолж өсөх насанд төөрч ирсэн хайр минь
Тооноо тулсан амьдралын тань тотгыг мөргөөд буцлаа

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Хангал: Чамд
Оруулсан Bataka on 2005-08-26 16:46:44 (8531 уншсан)

Сэтгэлд минь гуниг даллаж баяртай гэж хэлээд
Сэмээрхэн чи дэргэдээс минь холдоод явахдаа
Асгаран мэлмэрэх нулимсны минь гашууныг амсаагvй юм чинь
Араас чинь харин дагаж аргадна гэж бодсон бол эндvvрэл

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: П.Бадарч: Есөн эрдэнийн орон
Оруулсан Bataka on 2005-08-26 14:45:21 (15268 уншсан)

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шvрэн эрдэнэ
Ээжийн цагаан сvv нь сувд эрдэнэ
Энгvй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх vvрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есєн эрдэнэ

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Бороо
Оруулсан Bataka on 2005-08-25 19:43:02 (8614 уншсан)

Шөнөжин зvсэрсэн бороонд хувцас норгон зогсохдоо
Чиний нулимсан дусалд сэтгэл норсныг мэдсэнгvй
Зөөлөн уянга хайлан тэнгэр хvртэл уйлж байхад
Зунд нь орхисон сэтгэл минь уйлахгvй байж чадсангvй

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Эмүжин: Дэндүү их хайрлахдаа
Оруулсан Bataka on 2005-08-25 19:33:48 (10833 уншсан)

Дэндvv их хайртайдаа
Чамтай би ханилахгvй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгvй

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Энхтуяа /Эмүжин/ Р | )

Шүлэг 		 Шүлэг: Би чамд
Оруулсан Bataka on 2005-08-25 19:15:09 (8412 уншсан)

Бороо ороход чи минь ирдэг
Бороо биш болрын талст шиг санагдана
Хан тэнгэр бидэн хоёрыг уулзуулах гэж
Хайрын бороо зөөлөн салхи илгээдэг
Ертєнцийн цэнхэр өдөр бидэн хоёр учирдаг
Ер бусын аз жаргал тэгэхэд л би эдэлдэг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Шүлэг | )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Эмүжин: Намар болдоггүй чиний нутагт
Оруулсан Bataka on 2005-08-25 18:58:32 (10930 уншсан)

Намар болдоггvй чиний нутагт
Гуниг гэж vгvй
Нарсны унгараг хэзээ ч хөглөхгvй
Намайг ирээд буцсаныг
Юу ч чамд дохиолохгvй
Намар болдоггvй чиний нутагт

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Энхтуяа /Эмүжин/ Р | )

Явуухулан 	Бэгзийн	 Шүлэг: Б.Явуухулан: Алаг дэлхийд төрсөн минь ...
Оруулсан Bataka on 2005-08-25 18:48:11 (55047 уншсан)

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгүй шувуудын үүрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсүү сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм
Алаг дэлхийд төрсөн минь учиртай


Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээ үрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай

Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь үзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хүлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хүүгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч үеэрээ ам бардам хэлүүлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай


( Дэлгэрэнгүй... | 38 | Шүлэг | Явуухулан Бэгзийн | )

Шүлэг 		 Шүлэг: Чамайг мартахгүй
Оруулсан Bataka on 2005-08-25 18:37:48 (9320 уншсан)

Намуухан эгэлхэн дvрээрээ чи минь
Зvvдэнд минь vзэгдэх сайхан ч
Надад олдоогvй хайр чинь хvнийх болохоор уйлмаар
Зvсийг чинь vзэлгvй холхон явья гэтэл
Зvvдэндээ чамтай учраад баясан дурсдаг нь гайхмаар

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Шүлэг | )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Эмүжин: Чиний эзгүйд
Оруулсан Bataka on 2005-08-25 18:26:33 (11405 уншсан)

Холын холдоо сэтгэл минь эзгvй
Хоймрын наранд хайр минь чи эзгvй
Амьдралын уртад хань минь эзгvй
Алдаа оноотой итгэл эзгvй...

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Энхтуяа /Эмүжин/ Р | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Шүлэг: Б.Лхагвасүрэн: Булшин дээр минь ирээрэй
Оруулсан Bataka on 2005-08-25 13:20:01 (10404 уншсан)

Би үхэж - намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Лхагвасүрэн Бавуугийн | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Ганаадаа
Оруулсан Bataka on 2005-08-25 09:37:46 (8219 уншсан)


Чамдаа би хайртай
Чин сэтгэлийн минь үгэнд итгээч
Таван жил чамайгаа хүлээнээ
Тэнэг мэт санагдаж байвч
Чамд өгсөн сэтгэл минь
Үүрдийн биш зуурдын хагацал

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Бүсгүйчүүл та нартаа бид xайртай!!!
Оруулсан Bataka on 2005-08-25 09:19:48 (8564 уншсан)


Нүдийг чинь xараад гунигаан гэтлээн
Нулимсыг чинь xараад xорвоог зүxтлээн
Чамд би дурлаж
Час xийсэн дурлалын амтыг мэдэрчээ...
Дурлалын амтыг мэдрүүлсэн
Дуугүйxэн бүсгүйчүүл та нартаа бид xайртай.

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Чамд унуулах гэж
Оруулсан Bataka on 2005-08-25 09:14:51 (9656 уншсан)



Чамд унуулах гэж хулангийн унага өөрөө гүйж ирэхгүй
Чамд уулгах гэж хавтгайн ингэ өөрөө саамшиж ирэхгүй
Чамайг даарна гэж өвлийн улирал зунаар солигдохгүй
Чамайг давна гэж уулын өндөр өөрөө намсахгүй



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар: Тэр бүсгүйн
Оруулсан Bataka on 2005-08-24 18:24:13 (12980 уншсан)

Тэр бүсгүйн нүд
Ёроол үгүй гүнзгий
Хар нүдэнд чинь
Намрын навч адил хөвөх
Биеэн үлдээгээд
Сэтгэл минь живж
Чамайг хайна

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Хасар Л | )

Хасар 	Л	 Шүлэг: Л.Хасар: Нүдэн нуур
Оруулсан Bataka on 2005-08-24 18:11:56 (12551 уншсан)

Нүдэнд багтаж ядах
Нүдэн нуур
Шувуугаа нисэхэд
Нуур цочин
Домог гиншинэ

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Хасар Л | )

☕ Кофе авч өгөх