BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Дууль

Энхболдбаатар 	Д	 Дууль: Таньдаг байсан цэргийн залуу минь
Оруулсан admin on 2026-03-18 16:00:26 (14952 уншсан)

(Дууль)
Зовлон үзсэн бүсгүй дүүдээ

Хажууханд ирчихзэ юү гэлтэй
Хачин тод гялалзах
Өнгө төгөлдөр оддоороо гоёсон
Өвлийн шөнө шиг цэвэр цэлмэгхэн явсан
Ах минь...
...Анд минь...

( Дэлгэрэнгүй... | 1 | Дууль | Энхболдбаатар Д | )


Бусад 		 Дууль: Ж.Раднаадаргиа : Өвгөн зээрд
Оруулсан admin on 2011-11-04 09:40:21 (11162 уншсан)

Дууль
Хавсарга нүдсэн хөх жавар 
Хавирга зургар Өвгөн зээрд
Ижил сүргээ орхин уяаруугаа шогшлоо
Эвий дээ Өвгөн зээрд мину 
Гурван унаганыхаа хойноос 
Гурван эх дагалаа 
Гурван гүүнийхээ араас
Гучаад адуу дагалаа
Өвгөн зээрдийн араас 
Өнөр сүрэг дагалаа
Өнөр сүргийнхээ араас 
Өргөн тал дагалаа
Их Монголын наадамд уралдах
Дааганы нүдэнд нулимс цийлэв 
Эрчит дөрвөн туурайнд нь хотолздог
Дуулим талд ангир гаслав 
Хүлгийн тоос нэг тасарч
Хүүхдийн гийнгоо нэг зангирч
Ахин дахин цангинав аа
Уулс хошууртал унгалдсанаа
Агтын хашааг хийгүй харайж 
Уургын арваад морь сульдаасан 
Адуучин Батбуянгийн зээрд үрээ
Тал сунган торойход 
Тэгнээ тэр  гэж Банзрагч дуу алдав

( Дэлгэрэнгүй... | 1 | Дууль | Бусад | )

Явуухулан 	Бэгзийн	 Дууль: Б.Явуухулан : Тэхийн зогсоол
Оруулсан admin on 2008-03-21 00:43:18 (66040 уншсан)

(Миний хайрт эцэг, нэрт анчин агсан Бэгз таны гэгээн дурсгалд зориулав.)

Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана!
”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Өндрийг яана!
Хүрэн уулсын буйд мухар
”Хүүш” нэртэй
Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр
Хөх бууцтай.
Хүрэн уулсыг халуун намраар
Аав минь зорив
”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээр
Айл өвөлжив.

( Дэлгэрэнгүй... | 80 | Дууль | Явуухулан Бэгзийн | )

Лхагвасүрэн 	Бавуугийн	 Дууль: Б.Лхагвасүрэн : Хайрын сүнс (Дууль)
Оруулсан admin on 2005-07-06 09:57:17 (14017 уншсан)

Тал дээр тавъдаг яс байна
Тамд очдог сүнс байна
Тавилантай насандаа бүтдэггүй юм бол
Тамын чинь үүдэнд заргатай болно
Элсэнд тавъдаг яс байна
Эрлэгт очдог сүнс байна
Энэхэн насандаа бүтдэггүй юм бол
Эрлэгийн чинь үүдэнд заргатай болно..."
/Монгол ардын дуунаас/


( Дэлгэрэнгүй... | 3 | Дууль | Лхагвасүрэн Бавуугийн | )

☕ Кофе авч өгөх