Бүгд: Т.Мөнгөнгинж : Тэнгэрийн хаяанаас ургаж мандсан улбар шаргал наран шиг ...
Оруулсан Bataka on 2025-11-07 09:15:37 (4448 уншсан)
Тэнгэрийн хаяанаас ургаж мандсан улбар шаргал наран шиг Тэвэр дүүрэн хайранд минь өндийж соёолсон цэцэгхэн чи Тэнхээт энэхэн амьдралын уудам олон нугачаан дунд Тэгэхэд надруу мишээсэн цор ганцхан үзэсгэлэн чи
Хаяа дэрлэсэн сүрлэг уулсын хаданд ургасан сэмбрүү чи Хамгийн нандин үгсээр урласан хаяглаж бичээгүй шүлэг минь чи Хайрын олон тавьлан дундаас хагцахаас айдаг шаналан минь чи Хатуухан үгсийг зүрхэнд минь шингээгээд хайлуулж урсгадаг энэлэн минь чи
Чамайг ирэхийг цагын зүүний цохилтоос асууж Чанадын чанадад бодлоо бэлчээж хэсэг суухдаа Чимээгүйн гүнд шүлгийн дэвтэрнийхээ арын хуудсанд мөрт тэрлэж Чөдөртэй морь ижил сүрэгтээ дэвхрэн одох шиг уйтгар нөмөрнө
Голын усанд хуруугаа дүрхэд гардаг долгис шиг зүрх минь булгилж Гомдоод надаас бүр мөсөн явчих вий дээ гэсэн айдас зүрхэнд хургана Гоёхон нүдний чинь тунгалаг талимаанд сэтгэлээ нэвт сүлбүүлчихээд Гоморхлын хэдэн үгсээ залгилж чамайг би хайрлана..
Т.Гинжээ 2025 11 4 21:43 0097612290624
( Дэлгэрэнгүй... |
0
|
Бүгд |
Шүлэг
|
)
|