BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

А Мөнхчимэг

Мөнхчимэг 	А	 Шүлэг: А.Мөнхчимэг : Яруу хаанчлал
Оруулсан admin on 2011-04-19 13:07:33 (10310 уншсан)

Яруу найрагч орчлонгийн хаан юм.
Яасан их цаг хугацаа вэ? Алдар нь мөнхөд дурсагдана.
Яавч орхиж үл болох титмээ хүндэтгэх бүр
Яаруу сэтгэл минь уулгалан нулимс тэсгэлгүй бөмбөрнө.
Өлгүүрт тохогдсон хувцас
Хувь заяанд өлгөгдсөн хүмүүс...
Тэднийг бусдаас юугаар өөрийг
Тэнгэр үргэлж шивнэдэг юм.
Ариун мөн чанар зүрхнийх нь угт булиглах
Амгаланг эрсэн зөгий дэргэд нь сууж тайвшрах
Газар газар биш, гал гал биш, уул уул биш
Ганцхан найрагчид л бүхнийг өөрсдийнхөөрөө нэрлэдэг юм.
Мандмал нар тэдний бас миний инээмсэглэл
Нойтон хөрс, голын эрэгт зураг зуран суух нь жаргал
Зовлон гэвээс хэрцгийгээр хаан ширээгээ орхих...


( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Мөнхчимэг А | )


Мөнхчимэг 	А	 Шүлэг: А.Мөнхчимэг : Үүл, тал хоёрын үлгэр
Оруулсан admin on 2011-04-19 12:51:52 (8567 уншсан)

Цас биш, бороо биш
Огт өөр...
Мөсөн болж хуурмагаар хувирч
Их талаа хучсан үүл
Нэгэн цагийн аясаар
Сэтгэлт талдаа хоргодов.
Хоргодлоо ч хүрч эс чадна.
Холдож эс зүрхлэнэ.
Ган гачигийг туулсан хээр тал
Ганцхан цагаан үүлийг харуулдана.
Гүн шархаа нууцалсан үүл
Юуг ч эс хаялан
Дотогшоо хязгаараа хумив.
Хумилаа ч уйлан уйлав гэнэ.
Мэгшин мэгшив гэнэ.
Анх ширтэлцсэн нэгэн давхарлагт
Ахин очихоор тэмүүлэвч
Гарцаагүй тэр цагаахан үүл
Газар тэнгэр хоёрын эвийг сахиж
Ган мэт хатуу чангаар хүслээ хорив гэнэ.
Үүл үүлээ мөрөөсөж
Тал талаа тэвэрнэ.
Үнэн гэдэг энэ
Үргэлж ийм байг.

Амгалангийн Мөнхчимэг



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Мөнхчимэг А | )

Мөнхчимэг 	А	 Шүлэг: А.Мөнхчимэг : Эрэл
Оруулсан admin on 2011-04-19 12:50:43 (8694 уншсан)

Эх биеэ эрсэн аалзны хөл
Газар тэмтэрсээр над руу дөхнө.
Аварга биетээс огтхон ч айлгүй
Араас минь дагана.
Сүүдэр гэрлийг  ялгахгүй тэр
Сүрэг аалз, сүрэг хүнийг ч харахгүй.
Чимээ гарах зүгийг мэдрэхгүй
Чанга гишгэх минь түүнд газар хөдлөлт.
Гэвч... Би түүн шиг өөр рүүгээ
Цөхрөлтгүйгээр ингэж тэмүүлж байв уу?
Сэтгэл рүүгээ урсан орж аниргүйг мэдрэх ч
Орхин одсон нь хичнээн олон бэ.
Сарнил бүхнийг танин сэрээд
Тэнгэрийн дор өөртөө үнэнч байх минь.
Саяхан дэргэд байсан өнөөх аалзны хөл
Шалны завсраар унаж эрлээ үргэлжлүүлсээр байлаа.

Амгалангийн Мөнхчимэг



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхчимэг А | )

Мөнхчимэг 	А	 Шүлэг: А.Мөнхчимэг : Нисдэг үдээс
Оруулсан admin on 2011-04-19 12:49:07 (8609 уншсан)

Өрөөгөөр минь дүүрэн нисдэг үдээс.
Энэ үдээсэн дунд би амьдардаг.
Хамар, ам, нүдээр минь үс шиг бүрхсэн
Цэв цэнхэр, дэндүү зөөлөн уян
Хүлцэнгүй урвамтгай
Намайг гараа савлан түүнийг түлхэх гэхэд
Алгадуулсан жаал шиг гомдоллон замхардаг
Газар газраас нисч ирсэн
Цэв цэнхэр үдээснүүд.
Хэлбэргүй уруулаас бүлээхнээр гулсан гарч
Хөршийн минь уушгийг минийхтэй нэвт сүлбэх
Цэв цэнхэр нисдэг үдээс.
Өрөөгөөр минь дүүрэн үдээс.

Амгалангийн Мөнхчимэг



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Мөнхчимэг А | )

Мөнхчимэг 	А	 Шүлэг: Амгалангийн Мөнхчимэг №3
Оруулсан admin on 2010-01-14 21:32:00 (9975 уншсан)

Ялдам бүсгүйн мөрөн дээр

Ялдам бүсгүйн мөрөн дээр
Нэгэн шумуул
Үл дэнслэх
Үл автах
Үл хайхрахад суралцан
Хөлөө хумин суужээ.
Шуналаа хорьсон түүнийг
Цатгалан цагаан хоолтны гар
Чангаар даран даран унагажээ.
Хөөрхий шумуул бясалгаж суугаад
Хөдлөхийг эс мэджээ.

***     ***     ***

( Дэлгэрэнгүй... | 8 | Шүлэг | Мөнхчимэг А | )


Мөнхчимэг 	А	 Шүлэг: Амгалангийн Мөнхчимэг №2
Оруулсан admin on 2010-01-14 21:30:00 (10287 уншсан)

Унтаж байгаад чинь эргэлзэнэм

Унтаж байгаад чинь эргэлзнэм.
Чи инээж байгаа.
Инээж байгаад чинь би эргэлзнэм.
Чи бодож байгаа.
Бодож байгаад чинь эргэлзнэм.
Санаж байгаа.
Санаж байгаад чинь эргэлзнэм.
Хайрлаж байгаа.
Хайрлаж байгаад чинь үл эргэлзнэм
Унтаж байхдаа чи хайрлаж байгаа.

***     ***     ***

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхчимэг А | )


Мөнхчимэг 	А	 Шүлэг: Амгалангийн Мөнхчимэг №1
Оруулсан admin on 2010-01-14 21:28:00 (10263 уншсан)

Хажууд...
Хажууд...
“Хагарсан үг”-ийг
Хамж, эвлүүлж, наагаад
Хачин ихээр хилэгнэнэ.
Харваас тэр
Хамаг муу   үгийн хормогчоо
Хүзүүндээ зүүгээд
Хайруулын тавганд
Өндөг шарах гээд
Зуух руу дөхжээ.
Хажууд...

***     ***     ***


( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Мөнхчимэг А | )


Мөнхчимэг 	А	 Шүлэг: А.Мөнхчимэг : Сэтгэлд хамгийн сайхан зохих өмсгөл нь хайр
Оруулсан admin on 2009-09-17 03:30:51 (9167 уншсан)


Сэтгэлд хамгийн сайхан зохих өмсгөл нь хайр.
Өмсгөлөө урж тасдан, усанд живүүлж
Урд, хойдыг хольж утган сүлэлдүүлсэн түүний
Уршигт үйлдэлд сэтгэл нь тэнхэл алдана.
Гэвч,  юу ч болоогүй мэт өөрөөрөө тоглох хүмүүс
Бусдын гарт бийр атгуулан хүчирхийлж
Үргэлж өөрийгөө хараар будуулан
Хөшсөн мэт зогсохоо жаргал хэмээн андуурна.


( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Мөнхчимэг А | )

Мөнхчимэг 	А	 Шүлэг: А.Мөнхчимэг : Нэгэн зам
Оруулсан admin on 2009-09-17 03:30:13 (8240 уншсан)


Ганцхан чамайг хайрлах үлгэр бичээд надад итгүүл.
Гар минь хүйтэн, халаас нь чиний энгэр.
Ганирсан хором бүхнээ тэнгисийн ёроолд урсга.
Гараг ертөнцийг дагуулан хамгаа орхиод надад ир.
Уран шувууд үүрээ барихаар намайг зуун одоход ч
Урдаас тосч нэгэн хана болон шүлжилд.
Урлахуй... гэдэг хүн өөрөө юм хойно
Ухааран тэтгэх хайрын нэгэн зам энэ болой.  



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Мөнхчимэг А | )

Мөнхчимэг 	А	 Шүлэг: А.Мөнхчимэг : Цасан минь чамайг ямар ихээр хайрлана вэ...
Оруулсан admin on 2009-09-17 03:29:32 (8893 уншсан)


Цасан минь чамайг ямар ихээр хайрлана вэ
Цантай цонхыг алгаара арчих шиг
Дотроосоо  энэ  хайрыг
Зөөлнөөр дахин дахин мэдрэв.
Мэдрэх бүр хоолойд
Жаргалын хялгас таатайхнаар торж
Авах, гээхийн хүслэн хуруугаа ч эс хөдөлгөнө.
Зүрх өвтгөсөн энэ хялгас
Намрын намарт мэдрэгдэнэ.
 Зөндөө удсан ч ахин ахин тэмтрэгдэнэ.
Цантай цонхыг арчин зогсоход
Цаана нь цас бударсаар харагдана.  



( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Мөнхчимэг А | )

Мөнхчимэг 	А	 Шүлэг: А.Мөнхчимэг : Шүлэг (хэсэг № 3)
Оруулсан admin on 2009-07-27 04:23:41 (11065 уншсан)

Зохицол

Бадамлянхуа намагт ургахдаа эс дургүйцнэ.
Буй зовлон түүнд эс мэдрэгдэнэ.
Нарны цацрагт намаг төгс оршино.
Сарны туяанд лянхуа үзэсгэлэнг олно.
Гэрэл, сүүдрийн ноён сэнтийгээ үл орхино.
Гэсгээлийн эгшиглэн дэвүүрийн сэвэлт ажина.
Лянхуа намагт хөлөө дүрэн бүжихэд
Нимгэн мандал нь дайвалзан ичингүйрнэ.
Хөвөлзөх биеэ хэтэд хайрлах
Хүчирхэгээр намагт татгалзал өгсөн нь
Намуун лянхуан хайр
Намагт цамц шиг томдохыг мэджээ.

*** *** ***



( Дэлгэрэнгүй... | 11 | Шүлэг | Мөнхчимэг А | )

Мөнхчимэг 	А	 Шүлэг: А.Мөнхчимэг : Шүлэг (хэсэг № 2)
Оруулсан admin on 2009-07-27 04:22:17 (10642 уншсан)


Ухаантай эмэгтэйд эрчүүд дургүй.
Учир нь тэд ухаан муутайдаа хайрлуулах дургүй.
Энд л зөвхөн
Эерэг сэтгэлгээний туйл
Өөртөө бардамналгүй
Цэх зогсдог.

***    ***    ***

Их цагт бага үйлийг бүтээв.
Бага цагт их үйлийг үл дуусгав... гэж
Захирагч бээр өглөө, үдшийн хооронд
Зарга үүсгэн суусан нь
Өөрийн хэргээ шүүн үл чадаад
Өлсгөлөн зарлаж шийтгэх нь зөв хэмээн шийджээ.

***    ***    ***

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Мөнхчимэг А | )

Мөнхчимэг 	А	 Шүлэг: А.Мөнхчимэг : Шүлэг (хэсэг № 1)
Оруулсан admin on 2009-07-27 04:20:27 (11278 уншсан)


Юу хүсэх вэ гэдгээс, юунд хүрэх чухал.
Юу ч үгүй ирсэн тавиланд хэн ч биш байх зовлон.
Авсны хайрцаг чамин байх тусам
Авгалдай үүрлэх хүсэл их.
Ариун Будда шиг хүн орчлонгоор дүүрэн ч
Алив бусдаас зөөлөн байсан гэж хэн ч гэрчлэхийг эс хүсэх.
Төмөр нүүр би чамайг үзэн эс үнэлэхүй
Төдий ийм хүмүүн хичнээн олон.
Ухаант төрөлтөн ч мөнх бусын өмнө сөхөрдөг.
Уйтгартай нь урдаар оюун нь мөхөх гутамшиг.

***    ***    ***

Хошуучлагч нь хоёр нүдтэй аж.
Хошуучлагч нь хоёр хөлтэй аж.
Тэмүүлэл.

***    ***    ***

( Дэлгэрэнгүй... | 12 | Шүлэг | Мөнхчимэг А | )

☕ Кофе авч өгөх