Өгүүллэг: Ц.Дамдинсүрэн : Хоёр цагаан юм
Оруулсан admin on 2012-02-05 15:21:19 (74348 уншсан)
Зуны халуунд Говь-Алтайн сүрлэг хяраар цагаан цас бууралтаж бууралтаж байна. Ар талаар нь ургасан бага сага тахир яргайнаас өөр ой мод, өвс ургамал бараггүй баргар их хадан оргил тэнгэрийг хатган үргэлжлээд, завсраар нь хадан хавцал бүрэлзэж байна. Сэрвийсэн сэхийсэн өндөр оргилуудыг ажиглахад үр ач нартаа уурлаж загинах занчихыг завдаж байгаа зэвхий царайтай буурал өвгөн шиг харагдах тул аргагүй сүрдэж ямар ч хүний зүрх шимширч сэтгэл ширвээдэж, царай барайх юм.
Газрын сүрлэгээс гадна, замйн бэрх нь даан чхэцүү юм. Зам бэрх учраас нутгийн ардад тэрэг байдаггүй, юмаа малын нуруунд ачиж нүүдэг байна. Уулыг хөндлөн давахад бас гайгүй, харин уулын энгэрээр нь олон сархиаг хижиж явахад тун нэцүү байдаг. Тэр жил би Говь-Алтайн өврөөр олон сархиаг хижиж, өртөө улаа хэрэглэж, албан хэргээг нэг увж билээ. Цавчим хяр, гүн жалга ээлжилж гарын хуруу шиг буюу дээлийн хуниас шиг байх юм. Нэг хянгыг мацаж авирч арай гэж давахад цаана нь гүн хавцал харагдах юм. Нарийн харгуйгаар хадан дундуур ингэж өгсөх уруудах гэдэг мөн ч хэцүү байлаа.
( Дэлгэрэнгүй...
|
32
|
Өгүүллэг |
Дамдинсүрэн Цэнд
|
)
|