BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Афоризм

Афоризм 		 Шүлэг: Омар Хайяамын 4 мөртөөс
Оруулсан admin on 2014-07-31 14:06:40 (7878 уншсан)

Өөдгүй бусармаг нэгний өгзгийг долоогч байснаас

Өлсгөлөн, гуйлгачин амьдар, хулгай хийсэн ч илүү дээр

Эрх мэдэл луйвардсан зальхай этгээдийн ширээнээ

Элдэв амттанд бялуурсанаас хоосон яс мөлжиж суу.



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Дао амьдралыг танихуй-с
Оруулсан gurbazar on 2011-11-21 23:26:53 (10510 уншсан)

Мянган бээрийн аялал нэгэн алхмаас эхэлдэг.

              ***      ***     ***

Сайхан үгийг хэн ч хэлж болно

Сайн үйлийг хэнч бүтээж болно

Гэхдээ хүнийг муу гэж хэзээ ч хаяж гээж болохгүй.

              ***    ***     ***

Тэнгэрийн доор хүмүүн сайхан зүйлийг сайхан хэмээн таньсан тэр цагаас л туухай бий болсон

Түүнчлэн сайн үйл гэж юу болохыг мэдэж ойлгохуй дор нүгэл хилэнц үүссэн.

Тиймээс оршихуй эс оршихуйгаа төрүүлдэг.



( Дэлгэрэнгүй... | 2 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Алдартнуудын танд зориулж хэлсэн үгс
Оруулсан admin on 2011-09-01 00:06:00 (12294 уншсан)

"Саад бэрхшээл чамайг зогсоох ёсгүй. Хэрэв чи өндөр ханатай тулвал битгий буцаж ухраарай, бүү бууж өг. Хэрхэн яаж давж гарах талаар бод, өөрөө сэтгэ."
~ Michael Jordan

 

"Амжилт бол тэмцэхээс хэзээ ч няцдаггүй хүнд үргэлж боломжтой."
~ Napoleon Hill

"Хүч чадал нь хожих эсвэл хожигдохоос шалтгаалдаггүй. Харин чиний тэмцэл, зүтгэл чинь хүч чадлыг чинь хөгжүүлэх болно. Хэрэв чи хатуу, хүнд замаар явхаас татгалзалгүй, эс бууж өгвөөс энэ л жинхэнэ хүч чадал юм."
~ Arnold Schwarzenegger

 

"Та хүрэх газрынхаа эхлэлд ирсэн л бол төгсгөлд нь хүрэх л болно."
~ Richard Paul Eүans

"Та өөрийнхөө бодит байдал болон мөрөөдлийн хоорондох зайнд бүү санаа зов. Хэрэв та мөрөөдөж чадаж байгаа бол, та түүндээ хүрч чадна."
~ Belүa Daүis

 

"Хэдийн бүх зүйл чиний эсрэг байлаа ч үргэлж чармайлттай бай."
~ Arnold Palmer

"Асар том бүтээл, алдар нэр хүндийг амжилт гэх биш, харин амжилт гэдэг маань өдөр бүрийн жижиг амжилттай байдлын нийлбэр юм ."
~ Helen Keller

 

"Алдаа болгонд ямар нэгэн өвөрмөц үйл явц гардаг, харин чи зөвхөн түүнийг олох л хэрэгтэй. Хэрэв чиний явж буй зам түгжрэх юм бол замаа товчил."
~ Mary Kay Ash

"Чи далайг зүгээр л харж зогссоноороо туулж гарахгүй шүү дээ."
~ Rabindranath Tagore

 

"Бидний өнгөрсөнд юу болсон, ирээдүйд юу болох нь, яг одоо бидний хийх ёстой ажлын хажууд өчүүхэн юм."
~ Ralph Waldo Emerson

"Амжилт нь аз жаргалын түлхүүр бус харин аз жаргал нь амжилтын түлхүүр юм. Хэрэв чи хийж байгаа зүйлээ сэтгэлээсээ хийх аваас амжилттай байх нь дамжиггүй ээ."
~ Albert Schweitzer



( Дэлгэрэнгүй... | 0 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Шүлэг: Афоризм
Оруулсан admin on 2010-02-16 23:03:51 (8787 уншсан)



Сэтгэлдээн багтааж чадваас их багын ялгаагүй
Галдан бошгит

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Олон дахин бодож ганц удаа шийдвэр гаргах нь зүйтэй.
Оруулсан admin on 2009-11-11 22:22:08 (15319 уншсан)

Суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна.
Жон Милль 

Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ.
Кристиан Боуви 

Хүний уран сэтгэмжээс илүү эрх чөлөөтэй юм юу сан билээ?
Хьюм 

Хэл бол цахиур, үг бол оч юм. Нийлээд түймэр асааж мэднэ. Болгоомжтой ярьцгааж бай, та минь.
Э.М.Капиев 



( Дэлгэрэнгүй... | 0 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар.
Оруулсан admin on 2009-11-11 22:18:59 (15010 уншсан)

Хэрэв чиний өвөр дээр гоо бүсгүйг бүтэн цаг суулгасан ч нэг минут өнгөрсөн юм шиг санагдана. Харин чамайг халуун пийшин дээр ганц минут суулгахад бүтэн цаг өнгөрсөн юм шиг санагдана.

“Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог”
Самьюэл Жонс

“Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирyyл,
Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ.
Теннисон

( Дэлгэрэнгүй... | 0 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Бурхан ч хүний сэтгэлээс гардаг Буг ч хүний сэтгэлээс гардаг
Оруулсан admin on 2009-11-11 22:14:19 (14249 уншсан)

Эр зоригийн тухай аймхай хулчгарууд, ариун шударгын тухай өөдгүй зальтнууд бүгдээс илүү ярьдаг.
(А.Толстой)

Дундаж хүн цагийг хэрхэн нөгцөөхөө л бодож явдаг, авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг.
"Шопэнхуар"

Өрөвдөж байгаа нь биш туслаж байгаа нь л нөхөр.
"Томас Фуллер"



( Дэлгэрэнгүй... | 0 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Би юу хийхийг завдана, түүнийгээ амжуулдаг
Оруулсан admin on 2009-11-11 22:02:51 (13740 уншсан)

Би юу хийхийг завдана, түүнийгээ амжуулдаг. Яагаад гэвэл би чухам үүнийг хүсдэг. Би хэзээ ч эргэлздэггүй. Энэ миний бусдаас ялгaрах давуу тал.
(Напелeон)

Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна.
(М.М.Пришвин)

* * *
Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь л чухал.
(Мэгэли дэ Сэрвантэс)

* * *

( Дэлгэрэнгүй... | 0 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Хүсэл байвал шийдэх арга зам заавал олддог.
Оруулсан admin on 2009-11-10 05:44:18 (13627 уншсан)

Өрөвдөж байгаа нь биш тусалж байгаа нь л нөхөр
Томас Фюллер

Гай зовлон амсахгүй гэвэл ухаантныг түш,
Лай болдог хар санаатнаас хол яв.
Ухаантан мэргэд хор өгсөн ч хүртэж болгоо,
Угаас муу хүн эм өгсөн ч бүү хуурт.
Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн утга агуу болно.

Хүний ёс суртахууныг хэсэг бусаг хичээл зүтгэлээр нь биш, өдөр тутмын амьдралаар нь цэгнэх хэрэгтэй.
Паскаль



( Дэлгэрэнгүй... | 1 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Харин хийж чаддаггүй зүйлсээ хийж байж та өснө.
Оруулсан admin on 2009-11-10 05:40:55 (13587 уншсан)

Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх юм уу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй.
М. Гёте

Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно.
Марк Твен

Бидний бодол санаа амьралыг хэрхэн төсөөлж байна, сайн, муу, баяр гутранги, ялан давамгайлсан эсвэл дуулгавартай юу гэдгээс л хамаардаг.
Марк Аврелий



( Дэлгэрэнгүй... | 0 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: нэн чухал ажил хэрэгт яаран дүгнэлт өгөх хэрэггүй
Оруулсан admin on 2009-11-10 05:37:20 (13766 уншсан)

Ам 1 байхад чих 2 байдаг юм үгээ мэд
Амьдрал 1 байхад сонголт олон байдаг юм замаа мэд

Хань нэг байхад хайр олон байдаг юм сэтгэлээ мэд
Амжилт чамайг тосож байхад алдаа чамайг отож байдаг юм өөрийгөө мэд

цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. (к.маркс)



( Дэлгэрэнгүй... | 0 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Гүйж яваа хүн л бүдэрдэг, мөхөж яваа хүн унадаггүй
Оруулсан admin on 2009-11-10 05:33:40 (13271 уншсан)

  • Гүйж яваа хүн л бүдэрдэг, мөхөж яваа хүн унадаггүй. "Плиний"
  • Хүн гэдэг хичнээн аугаа билээ, гэхдээ жинхэнэ хүн мөн бол шүү дээ
  • Аливаа хүн амласан л бол түүндээ хүрдэг байх ёстой.
  • Эелдэг зан илүүднэ гэж байдаггүй.


( Дэлгэрэнгүй... | 2 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Афоризм : Я. Корчак, Р.Гамзатов
Оруулсан admin on 2009-02-04 21:48:45 (10488 уншсан)

Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...
Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй...  Я. Корчак

Дарс сархдыг бялхуулан ууж, чи
Дарангуйлагч хаан шиг байх юм
Дараа нь ойлгоноо, аяндаа
Дарлагдсан боол болноо, түүнийхээ Р.Гамзатов



( Дэлгэрэнгүй... | 0 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Афоризм : Фрэнсис Бекон, Декарт, Гёте ...
Оруулсан admin on 2009-02-04 21:46:20 (11235 уншсан)

Цаг хугацаа бол хамгийн аугаа шинэчлэгч Фрэнсис Бекон

Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт

Ухаантай хариулт авахын тулд ухаантай асууж сур. Гёте

Хүмүүн хол бодлогогүй болбоос ойр зовлон буй. Күнз

Явах хүсэлтэйг нь хувь заяа хөтөлнө, хүсэлгүйг нь чирнэ. Сенека

Сэтгэл санааны тоогүй байдалтай тэмцэж чадаагүй хүмүүс амархан мохдог. Аристотел



( Дэлгэрэнгүй... | 0 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Афоризм : Фрэнсис бэкон, Леонид Aдреев, Бернар Фонтенель
Оруулсан admin on 2009-02-04 21:39:00 (10589 уншсан)

-Шулуун замаар мөлхөж яваа хүн зам гажсан гүйгчийг гүйцдэг. Фрэнсис бэкон

-Шударга журамтай хэн нэгнийг зодоход бүхий л шударга журамтай хүмүүс өвдөлтийг нь мэдэрч байх ёстой. Леонид Aдреев

-Сайхнаас цаашгүй эмэгтэй хүний амьдрал шиг гунигтай юм үгүй. Бернар Фонтенель

-Гоо үзэсгэлэн яг л шүүдэр мэт богино настай. Чарльз Шваб



( Дэлгэрэнгүй... | 0 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Афоризм : Я. Корчак, Р.Гамзатов , Вовенарг , Жен де лабрюйер
Оруулсан admin on 2009-02-04 21:18:00 (10102 уншсан)

-Хуулинд захирагддаггүй хүн түүний ариун хамгааллыг хүртэхгүй. Хууль биднийг гагцхүү бусдаас биш, өөрсдөөс маань ч хамгаалдаг. Хайнрих хайне

- Хүнлэг байхгүйгээр шударга байж болохгүй. Вовенарг

- Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө ч бус, цагийг нь олж өгөхдөө бас байдаг юм. Жен де лабрюйер



( Дэлгэрэнгүй... | 0 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Афоризм : Ги де мопассан
Оруулсан admin on 2009-02-04 21:16:55 (10409 уншсан)

Асуудал бүхэн шийдэх гарцтай. Хамгийн гол нь түүнийг олох нь чухал Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. Ги де мопассан

( Дэлгэрэнгүй... | 0 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Афоризм : Сенека
Оруулсан admin on 2009-02-04 21:06:34 (10232 уншсан)

Хэлнээсээ илүү чихээ сайн ашиглаж бай. Сенека

( Дэлгэрэнгүй... | 1 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Афоризм : Ральф Эмерсон
Оруулсан admin on 2009-02-04 21:05:47 (8955 уншсан)

Ухаантай хүн ямагт өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд зогсдог. Учир нь тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь түүнд илүү чухал байдаг юм. Ральф Эмерсон

( Дэлгэрэнгүй... | 0 | Афоризм | Афоризм | )

Афоризм 		 Афоризм: Афоризм : Гете
Оруулсан admin on 2009-02-04 21:04:47 (10165 уншсан)

Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаалаг нь буруутай. Гете

( Дэлгэрэнгүй... | 0 | Афоризм | Афоризм | )

☕ Кофе авч өгөх