BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Н Оюун-Эрдэнэ

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Шинэ он, шинэ жил
Оруулсан admin on 2025-12-22 14:09:47 (14863 уншсан)


Бидний Монголын мандалын төлөө
Бяцхан үрсийнхээн ирдээдүйн төлөө гэж
Будран будранхан хаялсан цасан ширхэгний тоогоор
Болор хундага харшуулан шинэ оноо угтана бид

Хацар гоо охидын булбарай ягаахан царайнд
Халган халганхан хаялахдаан шингэж амжсан ширхэг адил
Харьшгүй хүчит эрсийнх нь хүдэр чийрэг биенд
Хүрч амжаад хайлсан мөнгөн цагаан дусал шиг
Амжсан амжаагүйгээн ярилцан, арга ухаанаан хэлэлцэнэ
Арван хоёр цагийг хүртэл ам хуурайгүй хөөрөлдөнө

Тэнгэр нүргээж газар доргиосон тэнхээ хүчит монгол эрс
Од ичээж орчлонг чимсэн оюун ухаант монгол бүсгүйчүүл
Тойруулж чимсэн гацуураан тойрон тойронхон бүжин цэнгэнэ
Оргилуулж задалсан дарс юуныхаан охийг нь өргөөд наргиж цэнгэнэ
Танилцаж амжаагүй гоо бүсгүйг танхимын дундаас хайж тэмүүлнэ
Олноос онцгой хархүү түүнийг олны дундаас онцолж тэмүүлнэ

Бодож санаснаан биелүүлсэнийхээн төлөө
Борви бохисхийлгүй зүтгэснийхээн төлөө гэж
Бодол юундаан тунгаан үлдээсэн бодлын мөнгөн эрхний тоогоор
Болор хундага харшуулан хуучин оноон үднэ бид

Oyuka



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Эр хүн
Оруулсан admin on 2011-03-18 13:34:00 (11122 уншсан)


Хөөрхөн бүсгүй хараад хойноос нь дагаж давхидаг нь би биш,
энэ хоёр маажгий хөл
Халуун үгээр уярааж, халамжтай царай гаргадаг нь би биш,
энэ болдоггүй ам
Халуун биеээр нь тэврээд хаа нэг татаж чангаадаг нь би биш,
энэ хоёр савар
Халуун амьсгалыг нь мэдэрч, хамаг биеийг нь эзэмддэг нь би бас л биш, энэ харин үрчгэр арьс
Сайхан алаг нүднийх нь харцанд сатаарч алмайрдаг нь би биш,
энэ хоёр циймэр
Сүрчигний анхилуун үнэрт нь согтож мансуурдаг нь би биш,
энэ хоёр сартгар нүх
Саахалтын газар аваачиж, сатааруулж төөрүүлдэг нь бол би бүүүүүр ч биш, энэ түнтгэр түрийвч
Санаагаан шууд хэлэхэд эхнэртээн л би хайртай, би эр хүн

Oyuka 2007,10,01

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Эр хүн чамд
Оруулсан admin on 2011-03-18 13:26:00 (11276 уншсан)


Эр хүн чамд
Дайраад одсон морины чинь тах зүрхээр минь гоёлоон хийж
Дэгсхэн насны минь дэндүү чамин гоёлыг чи уландаан гишгэчиж
Давтаж нүдсэн сэлэм шиг сэтгэл минь нэлмийн хоцорч
Дутуу татсан тамхины чинь иш шиг би газарт налмайн үлдэж
Эвлэрч уучилшгүй хясланд зүрх минь мөнхөд тарчилж
Эвдэрхий балгас шиг сэтгэл минь он цагийн нугачаанд эмтэрч
Эр хүн чиний эрээ цээргүй гоёлд бүсгүй би нурмайж
Эгэл хорвоогийн өдрүүдийг уйтайяа өнгөрөөсөөр
Сүүтэгнэж гүйсэн газрын чинь сүүдэр нь би болж
Сүлбэж орхисон зүүний минь гогцоо нь чи болж
Мордож гуядсан морины чинь ташуур нь би болж
Мөрөөдөж хүлээсэн хүслийн минь хяслан нь чи болжээ
Даарч байна би чиний хүйтэн сүүдэрт гуниж
Даварч байна чи зүүний минь сүвэгчээс гарахгүйдээ бардаж
Өвдөж байна ташуур чинь тас няс хийх бүрд
Өлсгөж байна чи хүсэлд минь хясал хургаасаар
Эгэлгүй нэгэн уул болон сүмбэрлэ эр хүн чи
Эрэг хавьцаа нь ургаж хад болон чамайг өндөрлөе би!
Асгарч урсах нулимсаан горхи болгон нэмэрлэе чамд
Асгарч урсах нулимсаан горхи болгон нэмэрлэе чамд
Аагиж шатсан сэтгэлээрээн агь хүж болгон чимье чамайг
Алаг нүднийхээн гунигтай мэлмийг чамд ухаад өгье!
Алаг дэлхийг эргэлдтэл чи түүгээр гоё! (сэтгэл чинь сэмрэхгүй бол)
Энэ ертөнцийн бүх гоо үзэсгэлэнгээр өөрийгөөн чим! (чи хүсвэл)
Эргэн тойрноон харахад чинь дэр хийж, өлмий дор чинь өөрийгөөн зулъя би!

Oyuka 2007.01.02


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрдэнэ : Төрөөс нэхсэн хайр
Оруулсан admin on 2010-07-16 14:12:51 (9985 уншсан)

Тэр өдөр онгоцонд суухад
Тэн хагас нь залуус байлаа
Тэднийг хараад өр минь өвдөж
Тэнхээ мэдэн орилмоор санагдлаа

Энхийн дайнд ялагдал хүлээж
Эрүүл биеээн тушааж яваа
Цуваа олон залуусыг хараад
Цурхирахгүй байж чадсангүй ээ дотроо

Цэнхэр өнгөөр хувцас жигдрэн
Цэлгэр нутгаан орхио залуус
Цэцэрлэгийн жоохоон хүү адил
Цэнгэл дүүрэн суугаа харагдана


( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрлэнэ : ...
Оруулсан admin on 2009-05-18 10:59:54 (9856 уншсан)


Цагаан цасан дэр мөр сараалах завгүй л өдрийг элээж
Цүнх дүүрэн ном чирсээр л гэртээн би ордог
Өнгө дүүрэн амьдралыг өөрөөлөөс би нэхэлгүй
Өнөөдрийг маргаашийн төлөө гэж хичээнгүйлэн л хугасалдаг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрлэнэ : Чамайг би мартмаар байна ...
Оруулсан admin on 2009-05-18 10:58:53 (10446 уншсан)


Сиймхий үүлэн чөлөөнд надтай учрах наран нэг л ээлгүй
Сэмжирч хоцорсон хайранд сэтгэл эвгүйрхэн нэг л эзгүй
Уйтай нүднээс үерлэн урссан гашуун горхи нэг л ёозгүй
Уймарч үлдсэн сэтгэлд зүрх шимшрэн нэг л тавгүй

Харууслын үер хацар даган урсахуйяа сэтгэл минь гундаж
Хатаж омголтсон уруулаан хэнд ч үл харуулан орь ганцаар бэдэрнэ
Сувдан нулимс болор дусал болгон хур буулгахуйд
Сүүдэр газраар цэнгэсэн чиний сэтгэл л үл норно

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрлэнэ : Чи ойрхон байгаасай
Оруулсан admin on 2009-05-18 10:57:39 (10456 уншсан)


Миний дэргэд чи ойрхон байгаасай
Мөрийг чинь түшээд асгартал уйлахсан
Мартаж чадахгүй суугаа гунигаа хуваалцан
Маргаашийн ургах нарныг хүртэл цугтаа ярилцахсан

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрлэнэ : Янаглалын танго
Оруулсан admin on 2009-05-18 10:56:46 (10391 уншсан)


Намуухан хөгжмийн уянгат эгшиг чихнээ бүжихэд
Нэг л мэдэхэд чамайгаа бодон бодон гуниглана
Нулимстай нүдэнд минь орчлон тэгэхэд сүүмийж
Нууцхан гуниг сэтгэлд минь эргэн эргэн хургана

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрлэнэ : Бүжнэ би
Оруулсан admin on 2009-05-18 10:55:55 (10111 уншсан)


Сэтгэлд хурсан гунигаан
Сэгсчиж хаян бүжнэ би
Сэтэр зүүсэн нэрээн
Сэрээдэж хаян бүжнэ би

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрлэнэ : Чи ойрхон байгаасай
Оруулсан admin on 2009-05-18 10:55:22 (8821 уншсан)


Миний дэргэд чи ойрхон байгаасай
Мөрийг чинь түшээд асгартал уйлахсан
Мартаж чадахгүй суугаа гунигаа хуваалцан
Маргаашийн ургах нарныг хүртэл цугтаа ярилцахсан

Хажууханд минь чи байгаасай
Халуун үгс шивнэн үүр цайтал эрхлэхсэн
Хамгаас баяртай мөчөө хуваалцан
Хамтдаа өдрийг өнгөрөөхсөн

Надтай чи ойрхон байгаасай
Нартай наргүй цаг мөчүүдийг цугтаа хөврүүлж
Нулимстай нулимсгүй энэ хорвоогийн
Нууцхан бүхнийг тайлахсан.

Oyuka 2008.04.13

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрлэнэ : Гэрэл үгүй бол сүүдэр гэж юуг хэлэх билээ
Оруулсан admin on 2009-05-18 10:54:59 (17451 уншсан)



Ээжийн минь зөөлхөн гар үгүй бол
Эгэлгүй хатуу гэж юуг мэдрэхсэн билээ
Чиний минь ялгуухан хайр үгүйсэн бол
Чинь үнэн гэж би юунд итгэхсэн билээ

Жаргал гэж чи нэгийг бодвол
Зовлон гэж чамд өнөө нь бодогдоно оо
Бүхнийг чи өөр шигээн хайрлавал
Бүлээн дулааныг чи өдөр бүр мэдэрнэ ээ



( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрлэнэ : Задгай ба битүү
Оруулсан admin on 2009-05-18 10:53:49 (8659 уншсан)


Бодсон хийснээ баруун солгойгүй чалчигчийг ам задгай гэнэ
Болзсон уулзсантайгаа баруун солгойгүй учрагчийг энгэр задгай гэнэ
Банзал, хантааз нь бүх л биеийг нь халхлахгүй бол хувцас задгай гэнэ
Баригдах хүрээ гэж үгүй аливаа юмыг л ер нь задгай гэнэ

Бодон бодон ганц үг унагагчийг битүү санаатан гэнэ
Бодолтой хэлсэн үг нь давхар утгатай бол битүү үг гэнэ
Баринтаглаж боосон бүхнийг битүү эд гэнэ
Баригдсан хүрээтэй зүйлийг л ерөнхийдөө битүү гэнэ

Оюука. 2008.11.10

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрлэнэ : 100 айлын гудамж
Оруулсан admin on 2009-05-18 10:51:34 (10270 уншсан)


Хуучин усны тэрэгний эвдэрхий дугуйг
Хуруу гараараа эвлүүлж суугаа тэр бүсгүй
Хүний нутгийн хүйтэн салхинд
Хөлстэй, дарстай зүтгэсэн нэг залуугийн гэргий нь
Хөлсний хятадын угаадсан дээгүүр
Хөл бөмбөг тоглон гүйх тэр хүү
Харь оронд мөнгө хурааж буй
Хайртай аавынхаа бондгор үр нь
Хөдөө тэднийх малтай байсын
Хөргөгчин дотор нь мах байхгүй ээ одоо тэднийд
Хөөрхий аавийн барлагдаж олсныг ээж
Хужаагийн дэлгүүрт орлого болгоно

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрлэнэ : Хийсэж яваа цэцэгсийг чамтай цуг үлдээчихээд...
Оруулсан admin on 2009-05-18 10:50:38 (10218 уншсан)


Инээд хөөр баяр гунигаан хуваалцаж
Итгэж дастал минь чи намайг аргадчихаад
Ялгуухан гунигт ая сэтгэлд минь хөглөж орхиод
Яаран яаран чи минь хааш одов оо

Бодол сэтгэлийг минь элэгдтэл эргүүлж уншичихаад
Борхон зүрхийг минь хааш нь хулгайлаад одов оо
Балын амттай цэцэгхэн насанд минь дурлачихаад
Башрын хайраар намайг хайрласан нь тэр үү

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрлэнэ : Бүсгүй чамд атаархана би
Оруулсан admin on 2009-05-18 10:49:00 (10181 уншсан)


Саарал үүл нар халхлан зэгэлтсэн өдрүүдэд
Сатаарч үл дасах харь нутгийг умартан
Саран наран үүлэн цаагуур шумбахыг харж суугаа
Сайхан монгол бүсгүй чамд би атаархаж сууна

Усны өрөөнд хөөс цацлан суухдаан
Удтал нутагаан би санагалзаж
Уулын хүйтэн усанд уран гуалиг биеээн угаах
Ус нутгийнхаан бүсгүй чамд би атаархана

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрлэнэ : Газар дэлхий, цаг хугацаа
Оруулсан admin on 2009-05-18 10:48:55 (9972 уншсан)


Аз жаргалтай мөчийг минь харж байсан бол модод шуугин баясах байсан биз
Амрагийн минь үгийг сонсож байсан бол салхи намууханаар исгэрэлдэх байсан биз
Алхааг минь мэдэрч байсан бол газар дэлхий намалзах байсан биз
Аз жаргалтай мөч бүхэн минь сэтгэлд минь л ганцхан үлдсэн болохоор
Асгаран урсах нулимсийг минь мод, салхи, газар дэлхий чи ойлгохгүй ээ
Агуу бүхний гэрч байсан ч чи дүлий, сохор харалган хэвээрээ мөнхийн бүтээл
Хөгшид нялхс, хүүхэд залуус чиний хувьд мөнх мэт
Хайр дурлал, янаг амраглал чиний хувьд дуусашгүй мэт

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрлэнэ : Халуу дүүгсэн гарыг тань санаж байна аа охин тань
Оруулсан admin on 2009-05-18 10:47:21 (10178 уншсан)


Аавынхаа дулаахан тэр том гарных нь
Алганд нь би багтаж мэндэлсийм
Тэнтэр тунтар мөлхөхдөөн аавынхаан өврийг бараадан
Тойруулж тавьсан хөнжилнөөс зөөлхөн санагдаад хорогддогсон
Тосож суугаа аавынхаа том тэр алгыг хараад
Тоост энэ орчлонгийн газар нь зөөлхөн санагддагсан
Өвөртөө гараан дүрэхэд нь өнгөлзөөд л би гүйдэгсэн
Өөрт минь хэрэгтэй бүхэн өвөрт нь дандаа байдагсан

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрлэнэ : Бүсгүйн шүлэглэл
Оруулсан admin on 2009-05-18 10:46:52 (9920 уншсан)


Халуухан үдшийн дагина янагхан бүсгүй би
Хайрын дөлөнд шатахдаан ухаан бодол минь согтож
Хамаг бүхнээн өгчихсөөн
Хайрлуут дуу алдан

Хамгийн анхны цасан ширхэгийг харин
Хадгалж үлдлээ өөртөөн би
Хүй орчлонд бүсгүйн тоог нэгээр нэмж
Хүүхэн хонгор минь гэж чамаараан анх хэлүүллээ


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрлэнэ : Хов хоосон сэтгэл хаанаас ч юм бэ олддог бол ...
Оруулсан admin on 2009-05-18 10:44:14 (8827 уншсан)


Нэвчирч дусалсан хөлс ор норгож зүүдлэхэд
Надтай цуг чиний л дүр сүүтэгнэн жаргадаг
Харуй бүрүйн сүүдэрт хатаж гундсан биеийг минь
Хайрлаж жаргаасан сүүдэр чинь л хур буулган гоёдог
Олон өдөр олон шөнийг орь ганцаар өнгөрөөхдөөн
Охин насандаан эгэж орчлонг гашилтал гунигласаар
Дурсамжаар амталсан амьдралд дасаж нэгэнтээ үлдчихээд
Дуусашгүй амьдралын эргүүлэгт дуртай дургүй гэлдэрсээр
Хатаж омголтсон уруулаан будгаар би гоёчихоод
Халуун залуу насаан хүйтэн нулимстай үдсээр
Хатуурч зангирсан хүсэл чинь нимгэн банзалтай задрахад
Халгайрч гоморхсон сэтгэлд минь харууслын бөмбөг дэлбэрсээр
Чамайг хайрласан хайрыг авсанд хийж булшилчихаад
Чамайг гэсэн сэтгэлийг замбуулинд төөрүүлж орхичихоод
Хов хоосон сэтгэл хаанаас ч юм бэ олддог бол
Харуй бүрүй шөнийг гэрэлтэй, аниртай үдэхсэн.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

Оюун-Эрдэнэ 	Н	 Шүлэг: Н.Оюун-Эрлэнэ : Тэр л үед
Оруулсан admin on 2009-05-18 10:43:46 (9760 уншсан)

Өнгөт лааны өчүүхэн гэрлээр шөнийг чимэглэн
Өөдөсхөн эрээн даавууг тасчуулан жаргах тэр л үед чинь
Өрхөө ээж чинь татаад лаагаан асааж
Өөдөс даавуу нийлүүлэн ухаан бодлоон чам руу хөврүүлж суугаа

Ухаангүй хайрын өчүүхэн дөлөөр жаргалаан чимэглэн
Усны эрэг дээр хайраан сийлэн суух тэр л үед чинь
Уулзахын ерөөл тавин эжий чинь
Уул хадыг сүүгээрээн сийлж суугаа


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Оюун-Эрдэнэ Н | )

☕ Кофе авч өгөх