Шүлэг: Б.Амарсанаа : Монголоороо бахархана
Оруулсан admin on 2007-11-20 09:10:19 (9702 уншсан)
Усны шувууд нь хөх тэнгэртээ жигүүрлэн нисэж Урсгал гол, ургаа модоороо байгалиа чимж Уудам тал, ойн модонд араатан амьтад нь биесээ хөөж Уртын дуугаараа төрийн дууллаа дуулж Есөн эрдэнийн чулуугаар охид бүсгүйчүүд нь гоёж Есөн цагаан тугаа төрийн хоймортоо залж Ерөөл, үлгэрээрээ хүүхэд багачуудаа өсгөж Ертөнцөд гайхагдах Монгол Улс мину зээ Энэхэн хорвоод төрөөд Монгол гэдгээрээ бахархаж явна Эзэн Чингисийн үр сад нь гэдгээ хүн бүрт баталж явна Эгшиг дуулал, эртний үлгэр домгоос нь суралцан уярч явна Энэ л миний Монгол гэж толгой дээгүүр харан явна Морин дээр өсөөгүй ч гэсэн хүлэгт морио хүндэтгэж явна Монголын талаар аялаагүй ч гэсэн үзэсгэлэнт байгалиа биширч явна Мартаж болшгүй уйгаржин бичгээ харийн хүнд гайхуулж явна Монгол хүн гэж би нүүр бардам хэлж явна Хөвсгөл далайн эрэг дээр хөл нүцгэн гүйхийг хүснэ Хатан Туул голынхоо усыг шимэн шимэн уухыг хүснэ Хангай уулан дээгүүр нь хүлэгт морьтойгоо давхихыг хүснэ Хайртай Монгол Улсаа амар амгалан байлгахыг хүснэ Азийн төв болсон миний л хайртай Монгол Аргалын утаа үнэртсэн онгон сайхан байгальтай Алтан нар нь гийсэн хөх манхан тэнгэртэй Алтайн өндөр уулс нь тэнгэр баганадсан өндөртэй
( Дэлгэрэнгүй...
|
1
|
Шүлэг |
Амарсанаа Б
|
)
|
|