BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шог өгүүллэг

Шог өгүүллэг 		 Өгүүллэг: КОНДУКТОР МИНЬ УУЧЛААРАЙ
Оруулсан admin on 2010-06-10 20:37:50 (16388 уншсан)

Монголоос ирээд удаагүй нэг дүү хүүтэй цуг өрөө хөлслөн хоёр жилийн өмнө Лондонд би амьдарч байлаа. Надаас тав дүү атлаа надаас намбалаг, солонгос киноны эерэг талын баатар шиг донж нь тохирсон халиурсан задгай халимагтaй, ярьж суухыг нь хальт харвал Их Хурлын гишүүн юм уу гэмээр алаг нүдэн сайхан залуу. Нүдэнд дулаахан, даруухан монгол залуу байр асууж анх уулзахад туслахсан гэсэн хүсэл надад төрч, өрөөндөө хямдхан суулгахаар тохиролцсон.

( Дэлгэрэнгүй... | 9 | Өгүүллэг | Шог өгүүллэг | )

Шог өгүүллэг 		 Ярилцлага: Х.Эрдэмбилэг : Эндүүрэл
Оруулсан admin on 2008-05-14 02:59:48 (21520 уншсан)


Хавсарга тавьсан хаврын нэг өдөр говийн нэгэн айлын гадаа гандуу улаан дээл хөөргөж өмсөөд, орос цэргийн танкны хар малгай толгойдоо хазгай тохон, бакaлаа гармошиглаж угласан тавь гаран насны, өндөр, туранхай нутгийн эр бор мориноос буулаа. Энэ эрийг агсам Балдан гэнэ. Агсам Балдан зартай атмаан явсан бөгөөд одоо ч архи уухаараа агсан тавилгүй айлаас гарна гэсэн ёсгүй. Нохой боргохыг тоолгүй утаа суунагласан гэр лүү шууд алхсан Балдан

( Дэлгэрэнгүй... | 14 | Ярилцлага | Шог өгүүллэг | )

Шог өгүүллэг 		 Өгүүллэг: Чадлаа (Хошин өгүүллэг)
Оруулсан admin on 2007-05-24 04:59:13 (18481 уншсан)

 Александр Каневский

Газрын дарга царайгаа барайлган,
-Үгүй, би зөвшөөрч чадахгүй, надад тийм эрх хаа байна! хэмээн хашгирлаа. Яаж ч гуйж гувшаад зорьсон хэрэг нь бүтээгүйд урам нь хугарсан гурван ажилтан өрөөнөөс гарлаа. Тэгтэл эдгээр хүмүүстэй зөрөн нарийн бичгийн дарга бүсгүй орж ирээд даргадаа дугтуйтай бичиг өгөв. Дарга түүний нь алгуур нээн үзсэнээ суудал дээрээ өндөсхийгээд баяртайгаар урт амьсгал авч,

( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Шог өгүүллэг | )

Шог өгүүллэг 		 Өгүүллэг: Нүгэл судлалын тойм
Оруулсан admin on 2007-05-24 04:52:48 (14616 уншсан)

Егөөдөл

Нүглийн тухай ойлголт
Нүгэл гэж юу вэ? гэхээр орчин үеийн хүмүүс ихэд гайхан, "гажигтай байх аа" гэх буюу "хоцрогдсон новш" гэж ад үзэх нь мэдээж. Ганц нэг хүн: "1930-аад оны үед сүм хийд шатахад л түүнтэй устсан байх. Одоо бол нүгэл байхгүй нүхэндээ орсон" гэж ярина. Энэ бол тун үнэнд ойртсон үг. Уг нь буяны эсрэг үйлдлийг нүгэл гэдэг байсан юм шиг санагддаг. Зах зээлийн нийгмийн хөгжлийн зүй тогтлоор буян нүгэл хоёрын ялгаа үндсэндээ арилсан хэрэг. Хүмүүсийн ихэнх нь: "Хорвоод ариун юм гэж юу байгаа юм бэ? Нүгэл бол буян, баянд хүрэх зам байхгүй юу. Нүгэл хийлгүйгээр баян болсон буянтан ганц ч байхгүй. Битгий тэнэгтээд бай" гэж зүтгэж байна.

( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Шог өгүүллэг | )

Шог өгүүллэг 		 Өгүүллэг: Орос маягийн хэрэг
Оруулсан admin on 2007-05-24 04:44:38 (14263 уншсан)

Питер лүү ачааны галт тэргээр гахай ачжээ. Гэвч манайхан л болсон юм хойно гахайнуудыг эхний зөрлөгүүдийн нэгэн дээр ирээд зогсож байх хооронд нь туучихаж л дээ. Учир юу гэвэл тэр ашиг тустай амьтдыг хамгаалах ёстой Тээврийн цагдаагийн газрынхан тэр орой тасраад уначихсан юм байж. Харамсалтай нь манайд иймэрхүү юм үргэлж л тохиолдож байдаг шүү дээ. Маргааш өглөө нь цагдаагийн залуучуудын архи гарч, гахайны төлөө хариуцлага хүлээж, төлбөр ялбарт унана гэдгээ ухаарцгаав.


( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Шог өгүүллэг | )

☕ Кофе авч өгөх