BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Жигжид Бямбаа

Бямбаа 	Жигжид	 Өгүүллэг: Ж.Бямбаа : Гөлөг
Оруулсан admin on 2012-05-14 13:01:30 (11527 уншсан)

Бяцхан гөлөг анх эхээс төрж, нүдээ нээхдээ л орчлон ертөнцийг ихэд сониучирхан харсансан. Эхээс хамт гарсан ах эгч нараа нэг их сонирхоогүй, харин ээжийнх нь амтат сүү л хамгийн сайхан байлаа.

Хашааны буланд хэдэн гөлгөө хөхүүлэн хорогдох жингэрийг их багагүй л ад үзнэ. Нэг өдөр айлын эзэн, хэсэг хүмүүс дагуулж ирээд:

-За үзэж байгаад дуртай гөлгөө ав. Жинхэнэ монгол нохойны удам, та нар тэр бие хаагий нь хар. Дөнгөж төрөөд удаагүй гөлөг ийм байхгүй. Яг банхар шүү, сайн хар. Гурван мянгаар ав.

Ширүүн байрын харцтай, олон жил тамхи татсаныг нь гэрчлэх батгатай нүүр хөгцтэй шүд ярзайлган инээх эр ойртон ирж, бяцхан гөлөгний ар дагзнаас дээш өргөн сэгсрээд ган хийж дуугарахгүй байгаад нь ихэд олзуурхан:

-Хөгшөөн, энэ гөлгийг чинь авья, гэхдээ дэндүү жижиг юм  мянгаар өгчих очоод  үхчих ч юм билүү!

-За, за ав!... хэмээн сайхь эрийн сарвайх мянган төгрөгийг аван халаасандаа хийв.

 Ингээд л хөөрхий гөлөг өөрийн гэсэн эзэнтэй болов. Талхны үртэс хоолны шавхруу юу өгсөнийг нь л иднэ.

( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Бямбаа Жигжид | )


Бямбаа 	Жигжид	 Өгүүллэг: Ж.Бямбаа : Газар эх
Оруулсан admin on 2007-05-02 22:56:25 (12846 уншсан)

Писхийсэн чимээ гараад тэрэг зогслоо.
— Ойн цагдаагийнх тэр дээ гээд жолооч голын захын мөнгөлөг цагаан хусан дундуур цухуйж байгаа гэрийг заахад түүнтэй хамт яваа нүдэндээ шилтэй эцэнгэр залуу.
— Та намайг хүргээд өгөхгүй юу. Би том хайрцагтай яваа юмсан гэв.
— Эндээс очих зам байхгүй. Замгүй газраар давхиад хүрвэл Данхар өвгөн тархи хага цохино... Хангай дэлхий хавчсан юм шиг алга дарам газрыг ч бэрд шиг харамлаж байдаг тэр яхир өвгөнтэй мар мар хийж байх гэж хар яршиг. Нэг ам мурийвал амар салдаг хүн биш гэж жолооч тун ч түвэгшээнгүй хэлээд түлхүүрээ хариулж гэдийн суугаад тамхи ороов. Түүний царайд хөдлөх янз огтхон ч үгүйг ажсан залуу тэрэгнээс дуугүйхэн гарч ачаан дээр бөхөлсөн хоёр том хайрцгаа буулгав. Тэгээд ёсыг бодон жолоочид тал өгөөд ойн цагдаа-
гийнх руу хоёр хайрцгаа өргөн гэлдрэв.


( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Бямбаа Жигжид | )

Бямбаа 	Жигжид	 Өгүүллэг: Жигжидийн Бямбаа
Оруулсан admin on 2007-05-02 22:00:54 (9809 уншсан)


ЖИГЖИДИЙН БЯМБАА

Зохиолч Ж. Бямбаа 1934 онд Завхан аймгийн Ургамал сумын нутагт төржээ.
1956 оноос уран бүтээлээ эхэлж, «Талын цэцэг», «Хүний хүүгийн хүслэн», «Улаалзай», « Бүлээн чулуу», «Ийм нэгэн хайр», « Хөлсний үнэ» зэрэг тууж, өгүүллэгийн ном «Хорвоогийн өнгө», «Их аяныхан», « Энэрэлгүй хорвоо» роман бичжээ.



( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бямбаа Жигжид | )

☕ Кофе авч өгөх