BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

4-н мөртүүд

4-н мөртүүд 		 Шүлэг: Гоомарал
Оруулсан Мөнхбаяр on 2026-04-07 23:51:52 (3020 уншсан)

Гэгээхэн инээмсэглэл чинь харцанд минь тусчихлаа
Орчлонд би өөр хаана ийм үзэсгэлэнг харлаа байз
Одоо би нүдээ салгах битгий хэл аньж чадахгүй нь
Магадгүй би энэ л харцыг харах гэж чамтай таарсан байх


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: М.Мөнхбаяр : 4-н мөртүүд
Оруулсан Мөнхбаяр on 2026-03-01 20:30:06 (3026 уншсан)

Гэгээхэн инээмсэглэл чинь харцанд минь тусчихлаа
Орчлонд би өөр хаана ийм үзэсгэлэнг харлаа байз
Одоо би нүдээ салгах битгий хэл аньж чадахгүй нь
Магадгүй би энэ л харцыг харах гэж чамтай таарсан байх

Алдаатай оноотой амьдралдаа ахиж үзэх юм үлдээгүй гэтэл
Рашаан мэт тунгалаг нүдэнд чинь сэтгэл минь тайтгарчихлаа 
Амьдралын уртаас урт хугацаанд ахиж би хэзээ харах бол
Лимбэний аялгуу мэт намуухан хоолой чинь ахиж надад сонсогдох болов уу даа

М.Мөнхбаяр


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Эр эм
Оруулсан Egshiglen on 2026-02-21 00:11:05 (3022 уншсан)

Эр эм хэмээх хоёр нэр үг

Ганцхан гийгүүлэгчийн зөрүүтэй хэр нь

Гариг эрхсээс илүү хоорондоо ялгаатай

Тийм хэр нь зоосны хоёр тал мэт салшгүй холбоотой нь тун хачнаа



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Ц.Билгүүнжаргал
Оруулсан Bataka on 2026-01-30 20:11:30 (3068 уншсан)

Хөлгүй их далайн гүнд 

Хөвөх ч үгүй живэхдээ

Хөөрхөн чамайгаа дотороо төсөөлөн

Холын хол нисэн одлоо.



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Бүгд: Батбаярын Солонго: Эндүү
Оруулсан Bataka on 2026-01-29 23:24:39 (3028 уншсан)

Аахар шаахар аалинд маань
Аваалиа болгохыг бодоо юу
Эндүү ташаа үйлэндээ
Ээнэгшиж дасгахыг санаа юу  


( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Батбаярын Солонго: 4н мөртүүд
Оруулсан Bataka on 2026-01-29 23:20:14 (3085 уншсан)

Хүний хүнд хөл алдан бүдчээгүй
Хүрэн бор зүрхэндээ хүлэгийн тушаа хийлээ
Хүрээд ирвэл тань өгнө гээд
Хөндий цээжиндээ бэхэллээ  


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Батбаярын Солонго: Ирж яваа
Оруулсан Bataka on 2026-01-29 23:18:52 (3019 уншсан)

Цэрэг залуу ирж гэнэ
Цээжин дотроо тэнхээ тээгээд ирж
Цэл хонгор бүсгүйг тэнгэрт өргөх тэнхээ
Цэвэр тунгалаг сэтгэлийг тэтгэж услах тэнхээ  


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Бүгд: Батбаярын Солонго: Хүний өнгө
Оруулсан Bataka on 2026-01-29 23:13:07 (3037 уншсан)

*Үс зүсний минь ширэлдээ

Өнгө нүдний минь гундаа

Өөлсөн бүгдэд наалдсангүй

Үзсэн чамд таарсангүй...  



( Дэлгэрэнгүй... | 0 | Бүгд | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Шинэ жилийн дурсамж
Оруулсан admin on 2025-12-22 14:09:50 (10531 уншсан)

Шүхэрлэн будрах цасан ширхэг миний дэргэдээс чамайг хайна
Шүлэглэн урсах хэдхэн үгс чиний л тухай зүрхэнд өгүүлнэ
Шинэхэн чимэглэлээ зүүсэн ногоохон гацуур надаас чамайг нэхнэ
Шинэ жилийн энэхэн шөнө чиний инээмсэглэл надад үгүйлэгдэнэ

Хайрт минь гээд сэрээдэг чинийхээ хоолойг би мартаагүй
Хацар дээр минь зөөлөн үнсэх дулаахан уруулыг чинь би мартаагүй
Хажууд минь инээмсэглэн алхаж явсан харгуй бүрийг би мартаагүй
Хамтдаа өнгөрөөсөн шинэ жил бүрийг би мартаагүй


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Дурлалын навчсыг ...
Оруулсан admin on 2025-09-21 21:40:19 (15827 уншсан)

Дурлалын навчсыг салхи сэрвэгэнүүлж
Дуугүйхэн харцанд чинь сэтгэл уярч

Дундаа тавьсан дурлалын дарсыг
Дуустал нь ганц чамтайгаа л уухсан



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Хайрын тухай 4 мөртүүд
Оруулсан admin on 2025-09-10 20:02:38 (37866 уншсан)

* * *

Занг нь мэдэхгүй хүнд хэзээ ч би дурлахгүй гэж
Заяа тавьлангаа мэдэх л юм шиг бардамхан бодож явахдаа
Хааяахан тулгардаг байсан бүлээхэн тэр харцанд
Хожмын нэг өдөр бүдэрнэ чинээ санасангүй.

( Дэлгэрэнгүй... | 24 | Шүлэг | 4-н мөртүүд | )


4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
Оруулсан admin on 2019-12-22 17:50:13 (8460 уншсан)

Газар газраас цугларсан гал эрдэнэ хүлгүүд минь
Ган амгай шаргиулсан төрийн түмэн эхүүд минь
Ганцхан заяах насандаа уралдаж сойх унага минь
Гал гартал хурдалсан ган саран туурайт минь

Товор товор алхалсан толин туурайт хүлгүүд минь
Толгой хаялан дүүхэлзэх тархи манан туурайт минь
Тал газрыг агшаасан тана эрдэнэ молорууд минь
Тарьмал биш төрмөл заяасан тал нутгийн хурдууд минь

Эвшээж ирээд янцгаах нь элээ шувууны дуугаралттай
Эрчит дөрвөн туурайнд нь бөмбөрийн дуу нижигнэсэн
Эр сайхан шинжинд нь элэрийн удам нь тодорсон
Эрдэнэ молор толгойнд нь эхийн саам нь үнэртсэн

Хуйрч араасаа үргэсэн хурдан шандаст хүлгүүд минь ээ
Хулан дөрвөн туурайндаа хурдтай төрсөн домогууд минь ээ
Хошуучилж уралдаж зарлуусан хул хонгорын удмууд миньээ
Хун цагаан шүдэндээ завсар үгүй молорууд минь ээ
Сартуулын Б.Улаанхүү



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
Оруулсан admin on 2019-12-22 17:44:44 (8271 уншсан)

Ардаг онгон хүлгийн ар зоон дээр ташаалдаж

Араатын чонын арьсыг хоёр талдаа ганзгалаж

Адуун сүргийнхээ бэлчээрийг амар жимэр байлгасан

Адтай азтай одтой адуучин анчин явсаан би

Хөдөөгийн хөх салхинд хүрэнтэж борлотол үлээлгэж

Хөрс нь зузаарсан гартаа уургаа сайхан атгасаар

Хөндөлдсөн тарган морьныхоо амыг ангалзтал эргэцүүлж

Хөндлөн хөх уурганыхаа үзүүр ёзоорыг туялзуулж

Хурааж хумьсан сүргээ тойрч давхин бүртгэж

Хул халиуны унага хурдан жороогоо уургалж

Хөтөлгөө хос морьтой хөндийг уруудан хатирч

Хөх шавартай хөлсийг нь хөнгөн зөөлөн аваад

Хэдгэнэ ээрсэн хэцны хэмжээтэй зайнд уячихаад

Хэвлэсэн юм шиг зурайтал хэд хоног сойгоод

Хагсрааж дэвхцүүлж байгаад хантайрч татан мордож

Хар хөлсийг нь асгартал хатирч цогин ергүүлвээ

Сартуулын Б Улаанхүү



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
Оруулсан admin on 2019-12-22 17:43:19 (8808 уншсан)


Элээ эргэж янцгаасан эртний сайхан орон минь
Эмнэг хавтгай ботголсон эзгүй хээр нутаг минь
Эр шонхор шумбасан эцэг цэнхэр тэнгэр минь
Эх булагууд оргилсон эжий ногоон газар минь

Тураг шувуу бараадсан талын цэнхэр уулс тай
Тариа будаа шаргалтсан тал дүүрэн талбайтай
Тас шувууд хагшсан онгон хээр байгальтай
Тахийн сүрэг нутагшсан дархан цаазат газартай

Байгалийн эхийн урлал байц элгэн хаднуудтай
Бар цоохор ирвэс нуугдаж байдаг хангайтай
Баавгай мазаалай унтсан бадар шаргал говьтой
Бурхан хүртэл саатмаар бумбын сайхан оронтой

Ээлж ээлжээр солигдсон эв дөрвөн улиралтай
Энэ л сайхан орондоо эцсээ хүртэл амьдрах
Эвлүүлж урлаж оёсон эсгий дээвэр туургатан
Эх Монгол хэлээ сольж байгаагүй үндэстэн



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Оруулсан admin on 2019-12-22 17:40:51 (8314 уншсан)

Адууны хомоол ханхалсан атар онгон тал минь
Аргалын утаа шингэсэн дугуй цагаан гэр минь
Атан тэмээ аахилсан агь аргуулсан хөдөө минь
Айрагны үнэр сэнгэнэсэн алдарт цагаан түнгэ минь

Таван хошуу мал минь таргалж тухалж суурьшсан
Тарлан цэнхэр толгод нь хангай говийг хослуулсан
Тансаг цэнхэр нуурууд нь хүн малаа умдаалсан
Талын чандмань эрдэнэ миний нутгийн нуурууд

Булаг шанд нь оргилсон баян бүрдийн охь манлай
Буман хүрэн ботгонуудын бэлчиж өссөн өлгий нутаг
Бор халзан туулайнууд борви тэнийлгэн дэгдсэн
Буурлын буян оршоосон бүрд Цагаан түнгэ минь

Хэзээч мартах аргагүй Хүнгий Завхан голууд минь
Хөлстэй хирээ угаасан ариун булагийн рашаад минь
Хөлд орохдоо түшсэн хүндэт нутгийн довнууд минь
Хийморь сэргэтэл тарньдсан миний бурхан нутаг минь

Сартуулын Б.Улаанхүү



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Оруулсан admin on 2019-12-18 09:31:39 (8383 уншсан)

Холын холоос дурсагдах хонгор багын нутаг минь
Хонин гүрвэл жирэлзсэн дэрст цагаан түнгэ минь
Хоёр нүдэнд сүүмэлзэх нүцгэн цэнхэр толгод минь
Хорвоод анх мэндлэхэд намайг тоссон нутаг минь

Хоёр хөл дээрэй тэнцсэн зөөлөн шаргал элс минь
Хомоол аргал үнэртсэн хамгийн сайхан нутаг минь
Халтар биеэ угаасан хатан Завханы рашаан минь
Хагархай сайран хөлтэй гаталж өссөн Хүнгүй минь

Найман ханатай гэрийнхээ шийр хатгасан тойрог минь
Намайг эргээд очтол баларч арилахгүй буурь минь
Нарны халуун тусгалд чийг нь ууршсан говь минь
Нялх таана ханхалсан миний нутгийн үнэр минь

Орсон буур тэшсэн онгон цагаан түнгэ минь
Орог зэрэглээнд торолзох арван түмэн тэмээ минь
Олон нуурын хөвөө байгалийн үзэсгэлэнт говь
Омогшиж хөөрөн баярлах миний төрсөн нутаг минь



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Одтой шөнө
Оруулсан admin on 2019-03-02 20:39:51 (10123 уншсан)

Би өөрөө нот
Би өөрөөлийн хөгжим
Би хязгааргүй хүсэл
Би давтагдашгүй хэмнэл



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
Оруулсан admin on 2017-07-17 21:09:09 (8531 уншсан)

Арван хэдхэн насны минь амталж үзсэн алим минь
Амьсгаа хамтдаа давхцсан анхны цагаан шөнө минь
Аргадаж эвлэж усалсан ариухан нандин цэцэг минь
Амьддаа хэзээч мартахгүй насны ганцхан жаргал минь

Хосын хорвоод учирсан хоёр зүрхний хэмнэл минь
Хоёулаа хамт сандарсан хамгийн гэгээн учрал минь
Хоёрхон биенээсээ өөр хэнд ч алдаагүй нууц минь
Холын холоос дурсах хонгор багын дурсамж минь

Хайрын орчлонд ууссан хангал багын эхлэл минь
Халуун хөлсөө нийлүүлсэн хамгаас үнэтэй цэг минь
Хаанаас ч хайгаад олохгүй хатан гоо үзэсгэлэн минь
Хараацай насаа дурсаад инээгээд уулзах найз минь

Нандин тэр л нууцаа надтай хоёулаа хадгалсан
Нартад анх учирсан байгалийн дэгжин цэцэг минь
Намтар түүхээ хадгалсан үүрдийн ганцхан чи минь
Намайг хааяа дурсаад дотроо инээмсэглэж байгаа даа

Сартуулын Б.Улаанхүү 2017 07 17



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Ерөөл магтаал: ЗАВХАН СУМ МИНИЙ НУТАГ МАГТААЛ
Оруулсан admin on 2016-11-10 12:08:56 (10656 уншсан)

ЗАВХАН СУМ МИНИЙ НУТАГ  МАГТААЛ

Зогсоо хайрхан шүтээнтэй

Зөнч Дарьэхийн удамтай 

Залгаж  төрдөг хувилгаадтай
Завхан  голоор  нэрлэгдсэн
Завхан  сумын  төвтэй
Зуунаас  зуунд  өртөөлсөн
Зөндөө  олон өрхүүдтэй
Зүсэн  зүйлийн  аялгатай
Зүйл бүрийн  ястантай

Зөөлөн  шаргал элсэндээ

Засваргүй түүхээ  шингээсээр

Залуу  халуун шинэ  үедээ

Залгуулан  золгуулан хүргэж байна
 



( Дэлгэрэнгүй... | 0 | Ерөөл магтаал | 4-н мөртүүд | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
Оруулсан admin on 2016-10-25 16:23:03 (8549 уншсан)

Хазаар дөрөө жингэнэсэн халхын уудам тал дээр

Хаан Чингисийн мэндэлж хүй цөглөсөн нутагт

Хардал жанжин бээсийн хурд хураасан довон дээр

Халхын хурднууд уралдсан Хан Хэнтийн талд дээр

 

Халх дөрвөн аймгийн шавь тавын унаганууд

Хатан дөрвөн туурайныхаа хавыг шалган уралдаж

Хавьд гаргаагүй тоосыг хааны нутагт зангируулж

Хасбуу тамгатай дээдсийн хүчирхэг цагийг санагдуулна

 

Хатир жороо морьдоорой гангар ч аархан дөмөлзүүлж

Ханатал сойсон морьдынхоо сүүлийг шуун зангидаж

Хар нүдэн хүмүүний мэлмийг баясган омогшуулж

Хазаарт удамт хүлгүүд ээ шон дээр эгнүүлэн гангарна

 

Газар газраас цугласан шандаст хүлгүүдийг шохоорхож

Гал шарын унагануудаа ам дамжуулан сайрхаж

Гадна дотны уяачдийн хорхойг хүргэн шимшрүүлж

Гарсан орсон уяачдийн тархинд нэгийг санагдуулна

 

 

Буурал Хан Хэнтийн маань буян нь дуусах биш дээ

Буянтай буурал өвгөдийн минь хурд тасрах биш дээ

Хөдөөгийн хөх өвгөдийн минь хүлэг нь дуусах биш дээ

Хөх тэмдэгтэй үрсийнх нь буян нь дутах биш дээ

 

Шавилхан монгол морьдын минь шандас нь сулрах биш дээ

Шанаган дөрвөн туурайных нь эрдэм нь дундрах биш дээ

Шагай шиг сайхан сүргийн минь тоос нь замрах биш дээ

Шагшуулж гайхуулан дуурсах Галшарын удам шүү дээ

Сартуул халх Б.Улаанхүү Багануур хот 2016 оны 10 сарын 12



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | 4-н мөртүүд | )

☕ Кофе авч өгөх