Өгүүллэг: Д.Намсрай : Буяны нүгэл
Оруулсан Ganzorig on 2026-11-09 18:46:30 (183 уншсан)
“Хүн нэрээ, тогос өдөө” Дэрстийн хүрээний баруунтай нэгэн овоо бий. Гэгээнтэн мэндэлсэн газар гэж домог үүссэн цагаас л хүмүүс энэ овоог босгосон хэрэг. Чухам ямар гэгээн , хэдийд мэндэлснийг хэлж мэдэх хүнгүй. Цөөн тооны настайчуудын ярих нь “Тэр гэгээн энд мэндэлснээс биш манай энд тодроогүй. Манай нутгийнхны буян заяа дутахад эрдэм чадлыг нь ойлголгүй, элий балай гэж түүнийг гомдоосноос Жагарын орныг зорьж, тэр газартаан заларсан юм гэнэ билээ. Бэлбэсэн ядуу бүсгүйн ганц хүү нутгийн олонд гомдохдоо нэг л шөнө хар гэрээрээ сор залчихаад, ээжийгээ аван бурхны хөлөөр одсон юм гэдэг. Тэр цагаас гэрийн нь буурин дээр шав тавьж элбэг баян аз жаргал, буян заяа хүссэн хүмүүс үнс чандар, шороо чулуунаас нь авдаг болсон юм. Одоо ч гэсэн хол ойрын хүмүүс дайрч өнгөрөхдөө элс шорооноос нь боож авч л байдаг" гэж тайлбарлана. Харин зуу шахсан нэг эмгэн л ганцаараа өөр домог хүүрнэж, үүнийг олны сонорт хүргэх нь маанийн хүрд эргүүлэх мэт өлзийт үйлс хэмээн сүслэн наманчилж билээ.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Өгүүллэг |
Намсрай Д
|
)
|