BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Гомпилдоо Мөнхцэцэг

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Чамаас олсон эх орон минь
Оруулсан admin on 2025-11-27 11:43:21 (14867 уншсан)

2000 оны Болор цомын эзэн. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг

Өөрийгөө би чамаас олсон
Өлгий болоод живх, өндөр өндөр уулс чинь байсан
Өндөр босгыг чинь алхах гэж
Өт болоод хорхой аль алиныг нь дамжсан
Унах газраа олохгүй тэнэсэн намайг
Уйлахаар минь таних гэж тоссон эх орон минь ээ
Ижийгээ би чамаас олсон


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг
Оруулсан admin on 2025-09-23 20:43:53 (9110 уншсан)

Асгараад цутгана уу, дуслаад чиг орно уу яавал чиг яаг
Аясыг нь дагаад нороод байна
Аашлаад хөөнө үү, аргадаад сууна уу яавал чиг яаг
Амрагтаан би очихдоо л очно



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Дахиад уулзахгүй
Оруулсан admin on 2025-09-21 22:11:17 (7625 уншсан)



Одоо хоёулаа уулзахгүй
Оройтсон бороо намрын тухай дуулахгүй
Асгаруулаад чиг гэж эхлэхгүй
Аяа миний гуниггүйхэн тэр минь
Алгуурхан манддаг нарыг шөнөжин хүлээхгүй
Аяаглахыг минь хэн ч дуурайж чадахгүй
Сайхан байсан өдрүүдээ мартах гэж яарахгүй
Санана даа гэж хоргодсон ч ахиад хоёулаа уулзахгүй
Дан цамцтай чи намайг хүлээхгүй
Дахиад би чамд гүйж очихгүй
Энгэрт чинь зүүгдэж эрхлэхгүй
Эхнэр чинь гэж дахиад чамайг цагдахгүй

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг: ИЖИЙД МИНЬ БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ
Оруулсан admin on 2025-09-21 22:07:54 (13917 уншсан)

Хүнд намайг дурласан гэж битгий хэлээрэй
Хөөрхий ижий минь шаналж мэднэ
Хөөрхөн явснаа зэмлэж мэднэ
Хүнээс далдуур уйлчихаж мэднэ.


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Дагуулахдаа л дагуулна
Оруулсан admin on 2025-09-21 22:04:56 (11374 уншсан)

Асгараад чиг цутгана уу дуслаад чиг орно уу яавал чиг яаг дээ
Аясыг нь дагаад нороод л буцна
Аашлаад чиг хөөнө үү аргадаад чиг сууна уу яавал чиг яаг дээ
Амрагтаа би очихдоо л очно

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Битгий урваарай миний хүү
Оруулсан admin on 2025-09-21 21:50:49 (16373 уншсан)

Хаанаас ирснийг нь мэдэхгүй
Хачин янзын амьтан минь
Хүзүүндээ зүүж эрхлүүлсэн
Хуруун чинээхэн бурхан минь
Үсээ цайтал хүлээсэн хөгшид
Үр минь чамайг авчрах гэж
Холын холд одоцгоосон
Гоёх насаа өөрөөсөө ч харамласан эжий минь
Ганцхан өглөөний нарнаар эмээ болж угтсан юм шүү чамайг
Чарлахаас өөрийг мэдэхгүй ирсэн чамайг
Цас бороонд бүгдээрээ сонссон юм шүү
Цамцны минь цаанаас унах гэж яарсан өдрүүдээ
Чамлаж битгий урваарай миний жаахан хүү
Чийгтэй хөх өвс яаж уйлдгийг харуулах гэж
Чинийхээ хөлийг ээж нь шүүдрээр угааж өгсөн юм шүү.
Цэцэг тасдаж эрхлэхгүй уяхан болгох гэж эжий нь
Чихэн дээр чинь тонгойн шүлэг аялсан юм шүү
Торгон ногоон дэвжээг хотойтол дэвэх аав нь
Тоглох газрын чинь хатууг зөөллөх гэж
Торгоор гоёсон зодгоороо
Тоосыг нь хааяа арчиж өгдөг юм шүү миний хүү



( Дэлгэрэнгүй... | 8 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Дурлахсан
Оруулсан admin on 2009-03-01 00:01:56 (9628 уншсан)


Дундуур сэтгэлийн уянга ээдүүлж
Дундуур ч болов дурлаж л нэг үзэхсэн
«Дунд голын ногооны » үндэс атаархтал
Дуу болгож хэн нэгнийг эгшиглүүлэхсэн.
Хөмсөг сормуус хоёрын бараанаар бишүүрхэж
Хөөрхөн нүдний давхраанд эвхээтэй нэг хонохсон
Эвлэж ч чадахгүй уруулаар хацар дунд чинь төөрч
Эсгий тасартал ичиж нэг үзэхсэн.
Сарны гэрэл саравчилсан сайхан хөл үзэж
Салхи сандааж санаа алдтал нэг хайрлахсан
Орчлон бүдэгхэн зурсан бүхэн дээр чинь үнсэж
Охид шивнэж бороо асгартал хайрлахсан.
Сайхан чиг сайхны дунд санаа алдуурахаа мэдэхгүй
Салхитай зүүдэндээ хэн нэгнийг аргамжих юмсан.
Зөндөөн олон дурласан шиг дурлаж
Зөвхөн чамд л гэж худал нэг хэлэхсэн.



( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Янзага
Оруулсан admin on 2009-02-01 21:39:21 (12952 уншсан)


Зэрэглээнд гижигдүүлж тонгочих
Зээрийн хөөрхөн янзага
Шаргалтах говийн хээлэнд
Шандаст хүлэг шиг цахилна
Алтан шаргал хөрсөн дээрээ
Эрдэнийн зургаа дахь амь мэндэлж
Эхийнхээ сүүг цэцэгнээс амтлан нойрсдог
Ээрэм говийн цагаан сүргийн удам
Эх нь хаана орхино
Эргэж иртэл нь хүлээдэг хатуу хуультай
Хачин юм шүү зээрийн янзага
Хүний дуулгавартай үр шиг
Энэрэлт хүмүүсээ та минь
Эвий түүнийгээ бүү үргээ
Эхийгээ хайж сортолзох аюулгүй
Энэ л говьдоо идээшилж нойрсог янзага
Улаан номын дархан сүрэг
Ухаа говийн амьд чимэг
Ухаант таны хайрын учиг
Унтаж байгаа янзагыг битгий сэрээ
Чимээгүй
Чимээгүй

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г. Мөнхцэцэг : Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг
Оруулсан admin on 2008-10-23 03:45:53 (12986 уншсан)


Энгэрийн чинь дууг сонсож
Эвэршиж хатсан сэтгэлээ хөглөж
Эгшиглэнт эх таны өлмийн салхийг үргээж
Эрхэлж гуйх нэгэн шүлэг өргөмүү:
Гэрийн үүдийг угаах гэж эм амьтан бүхэн сүүтэй төрдөг юм гэнэ
Эгшиг дуу алдуулж ятга юугаа тоглож
Энгэр ялдам Янжинлхам тэнгэрээс хааяа бууж ирдэг юм гэнэ
Үгээ барж хэлье , үнэнээ дэлгэж хэлье
Цөхөрч мөргөсөн бүхнийг сүүдэртээ ч болов багтааж хайрлй
Авьяастай нь мөлхөж , азай нь хөлжиж
Шүлэглэдэг , эгшиглэдэг алин боловч
Шуналт эрвээхэйн үлгэр шиг
Шатаж үхэж байна энэ хорвоод чинь
Өөрийгөө хоосолж бусдыг жаргаадаг
Өөхөн денгийн гэрэл шиг нар сарыг нэвширтэл нь дуулчихаад
Намарждаггүй шувуу шиг хурдхан үдэлчихдэг



( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Холоос ирэх шувууд гуниг далласаар одох юм ...
Оруулсан admin on 2008-10-23 01:09:00 (11987 уншсан)

Холоос ирэх шувууд гуниг далласаар одох юм
Хоёр нүдний мэлмийд нулимс дүүргээд буцах юм
Хэний нутгийн нууранд очоо бол доо, та нар
Хэдэн нь харин эргэж ирэх бол доо, хөөрхийс
Нууцгайхан сэтгэл гэгэлзээд
Нуугдмаар, нуугдмаар болох юм
Нуугаад хэлээгүй үгэнд нь
Нулимс амтагдаад байх юм

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Амьд явах гэсэн юм
Оруулсан admin on 2008-09-03 10:24:18 (9557 уншсан)


Ядуухан найрагч өөрийг чинь хайрлаж
Яруухан гуйлагчин өөрийгөө хэмлэж сууна
Яахав дээ үйлийн үр минь гайхаад яахав
Яназага цахилах талын дунд чамаар л дутаж явна шүү дээ
Ижийнхээ энгэрт цадахыг үзэж
Илүүгээр ангахыг үнэгчлэхдээ би зүүдэлсэнгүй
Чамаар дутахыг тэгэхэд би мэдсэнсэн бол
Чарлан ирж орчлонг цочоохгүй байсан
Эцгийнхээ дээлэнд багадахыг ажиж
Эр хүний нөмрийг даарахдаа анзаарсангүй
Нударган дотор гар дулаацдагыг тэгэхэд мэдсэнсэн бол
Ухаан дутах юм даа гэж, чамайг харуулсан орчлонд
Усандаа чулуу зөөлөрдөггүй ч үхэж болохгүй нь дээ
Уруул нүд хоёр ямар бие биенээ харах биш
Улирч одсон гэгээн бүхнээр чамайгаа би хуурахгүй
Яахав даа үйлийн үр минь гайхаад яахав
Ядуухан яруухан найрагч л амьд явах гэсэн юм



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Сул үст амраг
Оруулсан admin on 2007-12-19 03:34:00 (8979 уншсан)


Сул үст амраг минь
Сургийн холд суудаг
Сургий нь дуулахын хүслэнд
Сэтгэл минь сул алдуурдаг
Эрт таньсан амраг минь
Эрлийн холд суудаг
Ээрсэн том сарны дор
Элээгдсэн дурсамжаараа амьдардаг
Цал буурал үст минь
Цагийн холд суудаг
Царай нь бүдгэрэхийн тоолонд
Цаашилж мартагдахаас айдаг би...



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Ертөнцийн хайр
Оруулсан admin on 2007-04-10 02:28:32 (12980 уншсан)

                    Навч хөлөргөж, нарны хүү хайраа хэлдэг
                    Навч унаж, газрын охинд хайраа өгдөг
                    Эр өвс эхэлж ургадаг
                    Энүүхэн хавийн  цэцгээ тоолосхийгээд ганхдаг
                    Хярсан салхи нүдээрээ инээж
                    Хялгасанд хүртэл хайраа хэлдэг

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Харц
Оруулсан admin on 2007-04-10 01:32:06 (10008 уншсан)

            Сэм, сэмхэн алхсаар түлхүүрийн  нүхээр шагайхад чинь
            Сэртхийхдээ би нүдийг чинь  ч олж хараагүй ээ
            Нарны алтан утас бүхлээрээ шургавч багтамгүй  нүхээр
            Намайг чи лав бүтнээр нь олж харсан байж таарна
            Тэгэхэд хацарт халуу шатаж, халаасанд захидал тийчигнэж
            Нар хүртэл ичихдээ үүлээр халхалж байсан ч
            Намайг харин чамаас хэн ч халхалж чадаагүй
            Тэгэхэд салхи имхэрдээд багтаагүй тэр нүхээр
            Намайг чи харах гэж гүйхдээ
            Сүүдрээсээ өөр  нэгэн хөл
            Солбиж явааг мэдээгүй байж таарна
            Дэрвэлзэх сормуусаараа тоос алгадаж зогссон ч
            Дэндүү халуун хайрандаа цангасан байж таарна

            1990.12.15

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Арван зургаан насны намар
Оруулсан admin on 2007-04-10 01:25:19 (9748 уншсан)

                Шар торгон дээлэндээ
                Шүүдэр бөнжигнүүлсэн дурдан бүстэй намар
                Арын толгодод хяруу өлгөж ноолоход
                Арван зургаан нас минь хормойд нь зүүгдэж хоцорно
                Ижийн өргөсөн сүүн замаар шувууд зэллэж
                Ирэх цагийн өнгөнд хувилж нуугдсаар л одно
                Өлмий гижигдсэн нутгийн  минь чулууд жиндүүлж
                Өнчин цагаан нуур сарны гэрэлд мэлмэрнэ
                Сэрчигнэх модод навчсаа үдэн уйлалдахуй
                Зүрхэнд тогтолгүй урссан хөнгөн гуниг тэр л  намрынх
                Сэтгэлд шургасан халуухан үгнээс  иччихээд
                Зүсэнд ч хорогдолгүй зугтсан хийтэй санаашрал тэр л амрынх
                Аяа, арван зургаан насны минь намар
                Аргадмаар, сөгдмөөр зөөлхөн байсан даа



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Гунигтай бадаг
Оруулсан admin on 2007-04-10 01:06:00 (11988 уншсан)

Нуурын шувууд ганганавч намар буцсангүй
Бууриа тамгалж, цас ханзарсан ч хавар харьсангүй
Үүлэн жихүүцээд, шүүдэр жиндсэн ч зун зугтсангүй
Үндсээ далдалж, модод нүцгэрсэн ч өвөл өнжсөнгүй ээ
Хөл тавьсан газрын мөр бүхэн салхи хундагалж
Хөлчүү саран дүүрэн хоносон ч сүүдэр бүдэрсээн тэр л үдэш

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Хулгайллаа шүү, би чамайг
Оруулсан admin on 2007-04-10 01:05:00 (14462 уншсан)

Хайрласан бүсгүйгээс чинь
Хацрыг чинь хулгайллаа
Хаашаа ч явахгүй шүү, чи
Ханцуйгаараа норгож арчлаа
Үс гэзгээр чинь оролдож
Үймүүлж хааяа тоглоё юу гэсийм
Хайртай гэж чихэндээ шивнүүлж
Худлаа жаахан хэлүүл юү гэсийм
Учирсан бүсгүйгээс чинь
Уруулыг чинь хулгайллаа, би

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Ээдсэн сүү самруулж түүх эргэнэ ...
Оруулсан admin on 2007-04-10 01:02:00 (9317 уншсан)

Ээдсэн сүү самруулж түүх эргэнэ
Эр үхэр саах гэж хүмүүс зовно
Элгэн тараг бүрэх гэж цаг хугацаа үүрэглэнэ
Эхлэл, төгсгөлөө олох гэж нийгэм уйлна
Өөрсдөө хаяснаа нэхэж
Өрөөлийг зэмлэнэ
Өрөөлийг харан байж
Өөрсдийгөө буруутгана
Бусдыг хуулан томсон дээсээ
Буцааж тайлах гэж биеэ зовооно
Булингартсан салхийг үнэнээр шүүж
Буян, нүглийн дэнсэнд хүмүүс л үлдэнэ
Он цаг урсан өнгөрөхдөө
Онож, алдахын заяаг нөхөж үргэлжилнэ
Өөрийгөө өрөөлөөр нөхөж, чулуу босгоод буцах хүмүүс
Өнгөрсөн түүхийн боол болж үлдэнэ
1990.11.02

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Дагуулахдаа л дагуулна
Оруулсан admin on 2007-04-09 23:56:00 (12214 уншсан)

Асгараад чиг цутгана уу дуслаад чиг орно уу яавал чиг яаг дээ
Аясыг нь дагаад нороод л буцна
Аашлаад чиг хөөнө үү аргадаад чиг сууна уу яавал чиг яаг дээ
Амрагтаа би очихдоо л очно
Хөглөрөөд чиг унана уу хуйлраад чиг хийснэ үү яавал чиг яаг дээ
Хөл дороо нь би гишгэхдээ л гишгэнэ навчсыг
Уйлаад чиг гуйна уу дуулаад чиг явна уу яавал чиг яаг дээ
Учрахгүй байсан ч би зүүдэлж хононо амрагийг
Хатираад чиг явна уу бусгаад чиг хаяна уу яавал чиг яаг дээ
Хазаарыг нь тааруулаад унахдаа л унана хүлгийг
Харамлаад чиг нууна уу халираад чиг хөөнө үү яавал чиг яаг дээ
Хүнийх байсан ч дагуулахдаа л дагуулна амрагийг


( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

Мөнхцэцэг 	Гомпилдоо	 Шүлэг: Г.Мөнхцэцэг : Танд
Оруулсан admin on 2007-04-09 23:52:00 (9281 уншсан)

Уйтгарт харц минь бүүдгэр гэрэлтэй
Уйлахаас өөрийг тэнд үзэхгүй
Сэмхэн бас оргох санаатай би
Сэлэмний ирээс даанч айхгүй
Цоожтой хаалганы дуу сонсдохгүй
Цоныны дэргэдээс харц минь холдохгүй
Хачин намуухан исгэрэх салхинаас
Хааны минь үнэр танил санагддаг
Холын холд жаргаж бий хааны тухай
Холхиж одох бодлууд минь дураараа
Хатнаас нь оргуулах зориг минь
Хаа ч сөгдөхгүй чөлөөтэй
Дурласан зүрхийг минь эдгээх
Далайсан илднээс эмээхгүй
Олзолсон охидын чинь сайхны дунд
Орхихоос өөр аймшигт үхэл надад үгүй ээ ....


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхцэцэг Гомпилдоо | )

☕ Кофе авч өгөх