Өгүүллэг: С.Эрдэнэ :Диваажинд хүргэх оньс
Оруулсан admin on 2008-03-31 10:09:21 (13186 уншсан)
Жамбал дархан наян гурван насан дээрээ зөнөглөв. Архинд дуртай бөгтгөр хар өвгөн юмсан. Уг нь удамт цуутай дархан билээ. Мод, төмөр, алт, мөнгө цөмийг хийнэ. Нас өтөлж, гар хуруу нь эвлэхээ байж, нүдний нь хараа муудахаар авгай нар тогооны хариулга уулгаад алх сүхээ ишлүүлэх юм уу, хугархай шанага, цоорхой хувингаа гагнуулах болов. Айлын саравчин дороос чийг татахгүй гэж адсага дэвсүүлээд цагааны шар шүүснээс чангагүй хариулга нэг данхыг хажуудаа тавиад төмрийн бал, модны давирхай нэвт шингэж, түлэнхий борц шиг болчихсон мойног хуруунуудаа эвлүүлж ядан, хамраа шуухитнуулж сууна.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Эрдэнэ С
|
)
|